7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 27, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Ипотекийг сард 46 тэрбумаар санхүүжүүлнэ

админ
2019 оны 4 сарын 26

Arslan.mn

Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр мөнгөний нийлүүлэлтийн талаарх статистик мэдээлэл болон мөнгөний бодлогын чиглэлээр хийж буй ажлуудаа танилцууллаа. 

Arslan.mn

"2019 он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар Монголбанк 900 орчим зээлдэгчид 64 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг банкуудаар дамжуулан олгосон байна. Энэ оныг дуустал сар бүр 46 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн зориулалтаар арилжааны банкуудад олгоно” гэдгээ Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил хэлээ.

Ипотекийн зээлийн санхүүжилтийг ганцхан Монголбанкнаас бус арилжааны банктай хамтран олгох ажлыг хийж байна. Сар бүр 36 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгоод эхлэхээр хүлээгдэж хуримтлагдсан зээлүүд олгогдоод эхэлнэ гэдээ мөн мэдэгдлээ.

Arslan.mn

"Мөнгөний нийлүүлэлт 19.7 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 22.6 хувиар өслөө. Валютын хадгаламж буурч, төгрөгийн хадгаламж өссөн. Мөнгөний нийлүүлэлтийн 56 хувийг төгрөгийн хадгаламж эзэлж байна. Монгол Улсын иргэдийн хадгаламж 14 их наяд төгрөгт хүрсэн бол харин нийт хадгаламжийн 20.6 хувь нь гадаад валютын хадгаламж байна." гэдгээ хурлын үеэр Монголбанкны Статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэн хэллээ.

Arslan.mnArslan.mn

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602730
1 эможи

Иргэн
2019-04-26 19:39
Тэмцэлд босоё
Иргэн
2019-04-26 16:15
2020 -н сонгуулиар МАН -н дүн тавих цаг ирлээ, банкаараа тогловол яаадагийг үзүүлнэ ээ
Эдийн засагч
2019-04-26 16:09
Монгол банк ажилаа сайн хийж байгаа гээд байх юм сайн хийж байсан юм бол Капитал банк дампуурч иргэд хохирч байгааг юу гэж ойлгох вэ? Иргэд зүгээр нэг захын нэг хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулагүй Монгол улсын Монгол банкны тусгай зөвшөөрлийг авсан итгэж болно гэсэн Капитал банкинд хадгалуулсан шүү дээ, тэр тусмаа УИХ-н гишүүн МАН -н удирдах зөвлөлийн гишүүн Ундармаагийн Капитал банкд, ингэж ард иргэдийг улс төрчид хууран мэхлэх замаар луйвар хийдэгээ хэзээ зогсоох вэ? одоо аль банкаар дамжуулж луйвар хийх гэж байгаа бол
иргэн
2019-04-26 15:45
вальютын хадгаламж өсөн шүү дээ,яамар учиртай тарих угаалт яваад байна
keyboard_arrow_up