COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улсын хэмжээнд 93.9 мянган ипотекийн зээлийн данс бүртгэгджээ

2018 оны 9 сарын 12

Arslan.mn

2018 оны II улирлын байдлаар Монгол Улсын хэмжээнд 1 079.8 мянган зээлийн данс байна. Үүнээс 308.9 мянга нь цалингийн, 233.2 мянга нь тэтгэврийн, 276.3 мянга нь хэрэглээний, 93.9 мянга нь ипотекийн, 42.6 мянга нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн, 183.2 мянга нь бусад зээлийн данс байна.

Зээлийн дансны тоо 2016 оны II улиралд 904.8 мянга байсан бол 2017 оны II улиралд 951.5 мянга, 2018 оны II улиралд 1 079.8 мянга болж өсжээ. Тодруулбал, энэ оны II улирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 13.5 хувиар өссөн байна.

Монгол Улсын хэмжээнд 93.9 мянган ипотекийн зээлийн данс байгаагаас 58.3 мянга нь Монголын ипотекийн корпорацид шилжжээ.

1 079.8 мянган зээлийн дансны 48.2 хувь нь 1 хүртэл жилийн хугацаатай, 43.5 хувь нь 1-5 жилийн хугацаатай, 5.0 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай, 3.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байна.

 Улсын хэмжээнд 93.9 мянган ипотекийн зээлийн данс бүртгэгджээ

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594803
0 эможи

keyboard_arrow_up