COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банк барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно

2017 оны 9 сарын 30

Arslan.mn
 “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийн нэмэгдүүлэх нь” төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээнд Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал П.Чандмань болон Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан нар өнөөдөр  гарын үсэг зурлаа.

Энэхүү төслийн хүрээнд барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт зээл олгох бөгөөд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг урт хугацаатай, батлан даалттай, хөнгөлттэй зээлээр дэмжинэ.

Азийн Хөгжлийн Банк санхүүжүүлж байгаа тус төслийн үр дүнд ойролцоогоор 830,0 тэрбум төгрөгийн батлан даалттай зээл олгогдож, 13,200 ажлын байр шинээр нэмэгдэж, орон нутгийн болон эмэгтэй бизнес эрхлэгчид, зорилтот бүлэгт дэмжлэг үзүүлэх юм. “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийн нэмэгдүүлэх нь”  төсөл нь эдийн засгийг төрөлжүүлэн уул уурхайн бус салбарын ажил эрхлэлт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг албаны хүмүүс онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47600
2 эможи
keyboard_arrow_up