COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэв

2017 оны 9 сарын 17

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Arslan.mn

Энэхүү шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, улмаар макро эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгааг гэдгийг Төв банк онцолсон юм.

Инфляци энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд таван хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 5.4 хувьд хүрсэн. Оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн.

Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляци дунд хугацаанд зорилтот найман хувь орчимд тогтворжих төлөвтэй байгааг Монголбанк мэдэгдлээ. Түүнчлэн гадаад эдийн засгийн орчинд эерэг өөрчлөлтүүд гарч, экспортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд байгаагаас гадна уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг дурдсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47119
0 эможи
keyboard_arrow_up