COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк: Ипотекийн зээлийн үлдэгдэл 8.9 хувиар өсөж, 4.18 их наяд төгрөгт хүрээд байна

2017 оны 8 сарын 26

 

Долоодугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өсөж, 4.18 их наяд төгрөг болсон талаар Монголбанк мэдээллээ. Зөвхөн долоодугаар сард л гэхэд банкнууд нийт 661 зээлдэгчид ипотекийн зээл олгосон байна. Нийт зээлийн үлдэгдлийн 96.4 хувь нь хэвийн, 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээлд тооцогдож байгаа аж.

Мөн ипотекийн зээлийн 99.5 хувь нь төгрөгөөр олгосон зээл байгаа юм. Харин долоодугаар сарын эцэс гэхэд ипотекийн зээлийн үлдэгдлээс 3.2 их наяд төгрөгийг нь орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд олгосон байна.

819.2 тэрбум төгрөгийг нь банкнуудын өөрийн эх үүсвэрээр, 116.5 тэрбум төгрөгийг нь бусад эх үүсвэрээс тус тус олгосон талаар Төв банк мэдээллээ. Харин зөвхөн долоодугаар сард банкнууд иргэдэд 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46367
0 эможи
keyboard_arrow_up