COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн 80-82 хувийг хувийн хэвшлийнхэн эзэлж байна

2017 оны 7 сарын 26

Зургадугаар сарын банк санхүүгийн салбарын голлох дүн мэдээг Монгол банкны мэргэжилтнүүд танилцуулсан юм. Өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлт (М2) 20 хувьд хүрч, 13.5 их наяд төгрөг байсан бөгөөд нийлүүлэлтийн дийлэнх хувийг төгрөгийн хадгаламж болон харилцах эзэлжээ.

ЗЭЭЛ

Улсын хэмжээний нийт зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь өмнөх сараас 1 нэгж хувиар буурч, 6.2 хувьд хүрсэн бол чанаргүй зээлийн хувь өмнөх сараас 0.3 нэгж хувиар буурч, 8.8 хувьд хүрчээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн 82, чанаргүй зээлийн 80 хувийг хувийн хэвшилд олгосон гэсэн дүн гарсан байна.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ

Ипотекийн зээл 4177.2 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 91916 байна.

Өнгөрсөн сард шинээр 41 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.

ЗЭЭЛИЙН ХҮҮ

Зургадугаар сард төгрөгөөр олгосон зээлийн хүү 20.3 хувь, үлдэгдэлд тооцсон жигнэсэн дундаж хүү 18.3 хувь, валютын зээлийн хүү 0.5 хувиар өсөж, 12.5 хувьд хүрсэн байна.

ХАДГАЛАМЖ

Төгрөгийн хадгаламжийн үлдэгдлээр жигнэсэн дундаж хүү өмнөх сараас 0.7 нэгж хувиар буурч, 12.1 хувьд хүрсэн.

Тухайн сард татсан хадгаламжийн хүү өмнөх сараас 0.7 нэгж хувиар буурч, 12.5 хувь болсон бол

гадаад валютын хадгаламжийн хүү бага зэрэг буурч, 5.6 хувь,  тухайн сард татсан валютын хадгаламжийн хүү огцом буурч, 4.3 хувь болсон дүн мэдээ байна.

ХАНШ

Зургадугаар сарын эцэст Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 хувь буюу 48 төгрөгөөр чангарч, 2349 болжээ.

Тухайн сард төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 2367 төгрөг байсан бол энэ сард ам.долларын ханш 2424 төгрөг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45332
0 эможи
keyboard_arrow_up