COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 20, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ дэлхийн жишигт нийцсэн дахин нэг “МЭС ЗАСЛЫН ТАСАГ” тасагтай боллоо

админ
2021 оны 9 сарын 06

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг /УНТЭ/-ийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн ламинар урсгалтай хагалгааны өрөөний нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал болон бусад албаныхан оролцсон юм.

Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “УНТЭ-т мэс заслын тасгууд цогцоороо шийдэгдэж, шинээр таван мэс заслын хэсэг ашиглалтад орж байна. Ийнхүү ОУ-ын стандарт, шаардлагыг хангахуйц хэмжээний мэс заслын өрөөнүүдтэй болох нөхцлийг бүрдүүлсэн баг хамт олонд талархал илэрхийлье. УНТЭ нь элэг шилжүүлэн суулгах, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо нутагшуулан ажиллаж байгаа. Тэгэхээр бүрэн тоноглогдсон дэлхийн жишигт нийцсэн тус тасаг маш олон хүний амь насыг аварна гэдэгт итгэж байна.


Үргэлжлүүлэн УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал “УНТЭ нь ард иргэддээ үзүүлэх тусламж үйлчилгээгээ улам нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг бол мэс заслын нэгдсэн тасгийг шинэчлэн ашиглалтад оруулах байсан бөгөөд засварын үйл ажиллагааг өнгөрсөн онд эхлүүлсэн. Өнөөдөр ашиглалтад Мэс заслын өрөөний тоо нэмэгдсэнээр хийгдэх мэс заслын тоо болон чанар нэмэгдэх юм. Халдвар, хамгааллын дэглэмээ орчин үеийн стандартын дагуу хийнэ.” Гэсэн юм.
УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэх хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч Дагважамцан “ЭМЯ-ны төсөл санхүүжилтээр засвар хийгдсэн мэс заслын нэгдсэн тасгийнхандаа нээлтэд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.
МХНТ анх 1977 онд “Анестези реанимацийн” тасаг нэртэйгээр 3 эмч, 9 сувилагч, 3 асрагчтай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2011 онд УКТЭ-ийн ерөнхий захирлын 347 тоот тушаалаар МХНТ нэртэй болж, өдгөө улсдаа, олон салбартаа ажил үйлсээрээ тэргүүлсэн, өндөр мэдлэг чадвар бүхий мэдээгүйжүүлгийн 14 эмч, мэс засал, мэдээгүйжүүлгийн 48 сувилагч, 8 асрагч, нийт 70 хүний бүрэлдэхүүнтэй мэс засал, мэдээгүйжүүлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг улсын хэмжээнд үзүүлдэг тасаг болж өргөжөөд байна.
Жил ирэх тусам мэс заслын нэр, төрөл олширч, мэс засалд орох өвчтөнүүдийн тоо өсөн нэмэгдэж байгаа бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгах, уушги, чих хамар хоолой, нүд, бүдүүн, шулуун гэдэс, үе, эрүү нүүр, мэдрэл,зүрх судас, бөөрний 10,000 – 20,000 мэс заслыг жилдээ амжилттай хийж ажиллаж байна. Харин шинэ мэс заслын өрөө ашиглалтад орсноор жилдээ 15,000 – 17,000 мэс заслыг хийнэ гэж төлөвлөж байна.
Уг үйл ажиллагаанд гүн туслалцаа үзүүлж ажилласан ЭМЯ, УНТЭ-ийн захиргаа, мэс заслын салбар зөвлөл, хамтын ажиллагаатай тасаг, төвүүд, Монголын Ипотекийн корпораци, Хас банкны хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж байна.” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630641
0 эможи

keyboard_arrow_up