Коронавирусийн халдварын улмаас нас барсан жирэмсэн эмэгтэйн хүүхэд эсэн мэнд бойжиж байна Коронавирусийн халдварын улмаас нас барсан жирэмсэн эмэгтэйн хүүхэд эсэн мэнд бойжиж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Коронавирусийн халдварын улмаас нас барсан жирэмсэн эмэгтэйн хүүхэд эсэн мэнд бойжиж байна

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Дөрөвдүгээр сарын 05-нд Унгар улсад амьдарч байсан Монгол Улсын иргэн коронавирусийн халдвараар нас барсан харамсалтай явдал болсон.

Тодруулбал, Талийгаач гэр бүлийн хүний хамтаар есөн настай хүүгээ Монголд орхин, хөдөлмөр эрхлэхээр Унгарт очсон  бөгөөд халдвар аваад биеийн байдал ийнхүү муудаж харамсалтайгаар хорвоог орхисон. Энэ үеэр долоон сартай жирэмсэн байсан юм.

Тухайн үед эмч нар яаралтай мэс заслаар хүүхдийг нь хийсвэрээр төрүүлэн авсан бөгөөд одоо хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хяналтад байгаа аж.

Энэ талаар  Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр Будапешт хотын Хейм Пал хүүхдийн эмнэлэгт хэвтэж буй охиныг эргэж очсон талаар цахим хуудсаараа мэдээлжээ. 

Тэрбээр "Өнөөдөр Будапешт хотын Хейм Пал хүүхдийн эмнэлгийн нэгэн салбар эмнэлэгт хэвтэж буй Монгол улсын залуухан иргэнээ эргэлээ. 1050 грамм жинтэй байсан охин маань 2550 грамм жинтэй аварга охин болжээ. Эмнэлгийн асрагч сувилагч нар иргэнийг маань өхөөрдөөд жигтэйхэн. Ёстой "муухай амьтан" асрагчийнхаа өвөр дээр суниаж харагдсан. Эмчлэгч эмчтэй нь ярилцахад "хүнд үе өнгөрсөн, одоо хүүхдийн биеийн байдал хэвийн болж, эмнэлгээс гаргасан ч болохоор байгаа" гэж хэлж байлаа. Амьдралд анхны амьсгалаа авахдаа л хагацал зовлон амсаж, хайртай ээжийгээ алдсан ч сайн эмч нар, сайхан сэтгэлтэй сувилагч асрагч нарын буянаар хүн болж эхлээд буй охин маань удахгүй аавыгаа ирэхээр эмнэлгээс гарч, бидний магнай тэнийх нь дээ. Охин минь чи Амьдрал бэлэглэсэн ээжийнхээ ачийг хариулж, асар их үнээр олдсон энэ амьдралыг хайрлаж, аавдаа ачлалтай, ард түмэндээ ээлтэй сайн хүн, сайн ээж болоорой. Аав нь удахгүй ирнэ." хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
10
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
626138
18 эможи

Эрдэнэт
2021-04-28 15:11
Ёооооо самсаа шархирч бна, эвий хүн болох асар их хувьтай охин бна. Эрүүл энхийг хүсье.
keyboard_arrow_up