ARSLAN.mn - Шинэ мэдээ

“Хэдэн сая жилийн түүхтэй БНХАУ-ын Гүйжөү мужийн Геологийн музейгээр аялсан тэмдэглэл”
– Дэлхийн эртний түүхийг өгүүлэх гайхамшигт ордон-

БНХАУ-ын Гүйжөү  мужийн нийслэл Гүйян хотод байрлах  Гүйжөү мужийн Геологийн музей  (Guizhou Geological Museum) нь геологи, палеонтологи, ашигт малтмалын өвийг нэг дор цогцлоосон орчин үеийн шинжлэх ухааны музей юм.

Тус музей нь 2021 оны 8-р сарын 14-нд албан ёсоор нээгдэж, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж эхэлсэн бөгөөд өнөөдөр Хятадын хамгийн сонирхолтой байгалийн шинжлэх ухааны музейнүүдийн нэгт тооцогддог.

Музейн нийт талбай 40,000 гаруй м² бөгөөд 100,000-аас дээш тооны чулуужсан олдвор, эрдэс талст, чулуулаг болон геологийн дээжийг хадгалдаг. Үзмэрүүд нь Гүйжөү мужийн олон сая жилийн геологийн хувьсал, эртний амьтан, ургамлын хөгжлийг харуулдаг.

Музейн  үзэсгэлэн нь дараах үндсэн хэсгүүдтэй:

Нууцлаг Гүйжөү  (Mystical Guizhou),  Өнгөлөг Гүйжөү  (Colorful Guizhou), Баян Гүйжөү (Prosperous Guizhou), Хөгжин дэвшиж буй Гүйжөү  (Progressive Guizhou) гэсэн танхимуудаас бүрддэг байна.

Эдгээр танхимууд нь мужийн геологийн бүтэц, ашигт малтмалын нөөц, чулуужсан олдворууд болон байгалийн өвийг шинэлэг мультимедиа технологитой хослуулан харуулдаг.

Музейн үзмэрүүд нь хэдэн арван сая жилийн өмнөх амьдралын ул мөрийг хадгалсан байдаг.

2024 онд тус музей нь Хятадын Музейн Холбооны үнэлгээгээр Үндэсний Нэгдүгээр зэрэглэлийн музей (National First-Class Museum) гэсэн өндөр зэрэглэл хүртсэн нь шинжлэх ухаан, боловсрол, үзэсгэлэнгийн чанарыг албан ёсоор баталгаажуулсан томоохон амжилт болсон юм.

Сонирхолтой мэдээллүүд:

Байршил: БНХАУ,  Гүйжөү муж,  Гүйян хот, Гуаньшаньху дүүрэг

Албан ёсны нэр: 贵州省地质博物馆 (Guizhou Geological Museum)

Үзмэрийн тоо: 100,000+

Зэрэглэл: Хятадын Үндэсний Нэгдүгээр зэрэглэлийн музей (2024)

Үзэх үнэ төлбөр: Үнэгүй

“Гүйжөү мужийн Шэнь Чюэ“ цайны тариалан: Экологийн цэвэр үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлд хүрч байна
БНХАУ-ын Гүйжөү  муж нь цайны үйлдвэрлэлээрээ улсын хэмжээнд тэргүүлэгч бүсүүдийн нэг бөгөөд экологийн цэвэр орчин, өндөрлөг газрын онцлог нөхцөлдөө тулгуурлан уламжлалт арга хэлбэрээр чанартай цай үйлдвэрлэдгээрээ алдартай.

Гүйжөү мужийн Шэнь Чюэ (Shenque/Shenhe Tea Industry) цайны тариалангийн талбай нь орчин үеийн менежмент, чанарын хатуу хяналт, тогтвортой хөгжлийн бодлогоороо онцлог юм.

Тус компани нь 2005 оноос эхлэн цайны тариалангаа хөгжүүлж, олон улсын чанарын гэрчилгээ, шинжилгээний байгууллагуудын баталгаажуулалт авчээ. Мөн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлээс гадна олон улс руу экспортолж, олон улсын түншүүдтэй хамтын ажиллагаа өргөжүүлсэн байна.

Шэнь Чюэ компанийн цайны талбай нь уулын налуу бүхий экологийн цэвэр бүсэд байрладаг бөгөөд тариалангийн талбайгаа байгаль орчинд ээлтэй аргаар хамгаалж, арчилдаг ажээ.

Компанийн хөгжлийн түүхэнд цайны үйлдвэрлэлийн бааз байгуулах, олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох, чанарын шагналууд хүртэх зэрэг томоохон үйл явдлууд багтсан байна.

Гуйжоу мужийн хэмжээнд 2023 онд цайны тариалангийн талбай 7 сая му (ойролцоогоор 466 мянган га)-д хүрч, 469 мянган тонн цай үйлдвэрлэн, салбарын нийт үйлдвэрлэлийн үнэ цэнэ 64 тэрбум юаниас давсан байна.

Мөн Гүйжөүгийн цай нь Европ, АНУ, Африк, Зүүн Өмнөд Азийн зах зээлд экспортлогдож байгаа юм.

Ногоон цайнаас гадна цагаан цайг уламжлалт аргаар тариалдаг бөгөөд тус цай нь биед хуримтлагдсан илүүдэл тосыг гадагшлуулдаг зэргээр илүү эрүүл мэндийн цай гэж нэрлэгддэг байна

Байчун Шэнкэ цайны аж ахуй нь чанар, тогтвортой үйлдвэрлэл, олон улсын стандартын шаардлагыг хангах чиглэлээр ажиллаж байгаа нь Гуйжоугийн цайны салбарын хөгжлийн нэгэн тод жишээ болж байна.

Тус компанийн тариалан нь зөвхөн өндөр чанартай цай үйлдвэрлэхээс гадна орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлж, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна.

Өнөөдөр 13 цагийн үед мотоциклтой хүн төмөр хашлага мөргөж осолдсон хэрэг гарчээ
Өнөөдөр СХД-ийн  20 дугаар хороо 22-н товчоо пост өнгөрөөд мотоциклтой хүн онхолдсон ухаангүй байна гэх дуудлага 13 цагийн үед ирснийг шалгахад хувийн эзэмшлийн МТ-09 маркийн улсын дугаартай мотоциклийг жолооч эрэгтэй нь жолоодож яваад Баруун турууны даваа гэх газарт зорчих хэсгийн төмөр хашлага мөргөж нас барсан хэргийг ТЦА-нд шалгаж байгаа аж.

Х.Нямбаатар : С.Цэнгүүн гишүүн хоёр жилийн дотор 20 гаруй удаа гадаадаар зугаалчихаад ганцхан хууль батлуулсан гэж хөөрцөглөх юм
Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа УИХ-ын гишүүн С.Цэнгүүний талаар дараах сэтгэгдлээ бичжээ.

тэрбээр "Бүрэн эрхийн хугацаа нь талдаа ороход хорин хэдэн удаа ч гэнэ үү гадаадаар зугаалж ирээд анхныхаа ганц хуулийг батлуулсан гэж хөөрцөглөх,.. яг үнэндээ өмнөх үүрэгт ажлаа хий гэж надаар үглүүлэн байж нэг юм хийх шиг боллоо. Сүүлийн үед тэр гишүүн цэцэрлэгийн хүүхдийн түвшний юм ярьсаар л, нөгөө л Нямбаатартай ноцолдсоор л... Улаанбаатар хотын иргэд өнгөрсөн өвөл яаж өвөлжсөнийг уушгиараа гэрчилнэ гэдэгт итгэлтэй байна. Кокс түлэхгүй дулаалга хий гэсэн байна лээ, тэр хүн өөрөө монгол гэрт дулаалга хийгээд хатуу түлш түлэхгүй өвөлжөөрэй гэж хэлмээр байна.

Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна. Тэр нэхээд байгаа гэрээг одоо эрх барьж байгаа эрх мэдэлтнүүдээс нэхэж ав" гэлээ.

МЭДЭГДЭЛ : Ц.Цогтыг дэмжих эсэх асуудлаар хоёр дахь санал хураалтад 22 шүүгч оролцож, олонхын саналаар дэмжсэн
Улсын дээд шүүхээс Ц.Цогтын санал хураалттай холбоотой дараах мэдэгдлийг өнөөдөр гаргалаа. Үүнд :

Сүүлийн өдрүүдэд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгуультай холбоотойгоор хэвлэл мэдээллийн сувгуудаар болон олон нийтийн сүлжээнд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон сонгуульд нэр дэвшсэн болон дэвшээгүй нэр бүхий шүүгчдийн талаар бодит байдалд нийцээгүй, худал мэдээ, мэдээллүүд гарч олон нийтийг төөрөгдүүлж байгаа тул дараах тодруулга, мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж Улсын дээд шүүх үзлээ.

Улсын дээд шүүх нь шүүхийн дээд байгууллага бөгөөд Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо, өөрсдөө сонгох замаар хараат бус, бие даасан байдлаа хангаж, шүүгчдийн олонхын санал авсан шүүгчийг Ерөнхий шүүгчээр томилуулахаар санал болгож нэрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлдэг, үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий шүүгчийг томилдог.

Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх, сонгох” асуудлыг хэлэлцэн, шүүгч Ц.Цогтыг олонхын саналаар сонгож, Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байна.

Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн нь хууль болон Улсын дээд шүүхийн “Шүүгчдийн зөвлөгөөний дэг”-д заасан журмын дагуу хуралдаж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд хоёр шүүгч нэр дэвшиж, эхний санал хураалтаар нэр дэвшсэн шүүгч нарын хэн нь ч олонхын санал аваагүй, энэ тохиолдолд хамгийн олон санал авсан нэр дэвшигч дээр хоёр дахь санал хураалтыг явуулахаар Улсын дээд шүүхийн “Шүүгчдийн зөвлөгөөний дэг”-д заасны дагуу хамгийн олон санал авсан шүүгч Ц.Цогтыг дэмжих эсэх асуудлаар хоёр дахь санал хураалтыг явуулсан, уг санал хураалтад 22 шүүгч оролцож, шүүгчдийн олонхын саналаар шүүгч Ц.Цогт дэмжигдсэн болно.

Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний энэхүү шийдвэр нь хуулийн дагуу баталгаажсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлагдсан, уг шийдвэрийг “хүчингүй болгох”, “сонгуулийг дахин зарлах” гэх мэт асуудлаар Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд хэн нэг шүүгч аливаа байдлаар санал гаргаагүй, ийм асуудлыг хэлэлцээгүй тул “Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана” гэх агуулгатай мэдээллүүд нь ор үндэсгүй, худал болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг дотроосоо сонгох, санал болгох энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу, тогтсон дэгээр явагддаг, шүүхийн дээд байгууллагын хараат бус, бие даасан байдлын нэг баталгаа болдог тул Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн нь уг асуудалд хариуцлагатай хандаж, Ерөнхий шүүгчийг хуулийн дагуу сонгосон, уг шийдвэр нь хүчин төгөлдөр бөгөөд эцсийн шийдвэр юм.

Иймд бодит байдалд нийцээгүй худал мэдээлэл тараахаа зогсоохыг мэдээллийн зарим сувгуудад хандаж мэдэгдэхийн зэрэгцээ албан ёсны мэдээллийг Улсын дээд шүүхийн цахим хуудаснаас хүлээн авч бодит үнэнд нийцээгүй, ташаа мэдээлэлд автахгүй байхыг олон нийтэд уриалж байна.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

Б.Сарантуяагийн “Хайрын бурхан” эгшиглэхэд нэг хоног үлдлээ
“Урлагийн алтан тайзнаа 40 жил өөрийн дуу хоолой, сэтгэл зүрх, оюун ухаанаа зориулжээ. Энэ олон жилийн түүхийг минь хамт бүтээлцсэн үзэгч Та бүхэндээ зориулж сэтгэл догдлуулсан, гайхалтай үдшийг бэлэглэхийг хүсэж байна…”. Энэ бол Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяагийн маргааш болох тоглолтынхоо талаар хэлсэн сэтгэгдэл нь. Түүний “Хайрын бурхан” амьд тоглолт болоход ердөө ганцхан өдөр үлджээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү тоглолтод дуучны 40 жилийн турш бүтээсэн хит дуунууд нь эгшиглэх юм.

Тоглолтын тасалбарыг биет хэлбэрээр Төв цэнгэлдэх хүрээлэнгээс авч болохын зэрэгцээ доорх холбоосуудаар авах боломжтой ажээ.

https://eventx.mn/event/1844

https://www.portal.mn/events/hairin-burhan

https://ticket.mn/event/3008/

https://shoppy.mn/products/khairiin-burkhan-260606

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнийн санаачилсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг /2026.06.04/ Монголбанк болон гишүүний ажлын албатай хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, банкны салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, засаглал, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын шинэчлэлийн үргэлжлэл болохыг онцоллоо. Түүнчлэн уг хуулийн төслийг 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаагаа дурдав.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлэхдээ, 2021 онд Банкны тухай хуульд оруулсан шинэчлэлийн хүрээнд системийн нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлж, өмчлөлийн төвлөрлийг бууруулах, ил тод байдал, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн болохыг тэмдэглэв. Үүний үр дүнд арилжааны банкууд хөрөнгийн зах зээлд амжилттай нэвтэрч, олон нийтээс хөрөнгө татах боломж бүрдсэн байна.

Тэрбээр мөн дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамж харьцангуй бага байгаа нөхцөлд банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг хуульд заасан хугацаанд 20 хувьд хүргэхийн тулд ойролцоогоор 3.3 их наяд төгрөгийн хувьцааг зах зээлд нийлүүлэх шаардлага үүсэж байгаа ч зах зээл богино хугацаанд ийм хэмжээний нийлүүлэлтийг шингээх боломж хязгаарлагдмал байгааг дурдав. Иймээс банкны салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ зах зээлийн бодит нөхцөлтэй уялдуулсан эрх зүйн зохицуулалт шаардлагатай болсон гэдгийг онцоллоо.

Хуулийн төсөлд банкны салбарт урт хугацааны, тогтвортой гадаадын шууд хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг сайжруулах, гадаадын банкууд Монгол Улсад салбар болон охин компани хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтыг тодорхой болгох, банкны хувьцаа эзэмшлийн хязгаарлалтыг эрсдэл болон зах зээлийн нөхцөлтэй уялдуулан үе шаттайгаар өөрчлөх, олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын стратегийн хөрөнгө оруулалтын оролцоог нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгажээ.

Хуулийн төсөл нь зөвхөн банкны салбарын зохицуулалтаар хязгаарлагдахгүй бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн өрсөлдөх чадвар, томоохон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт болон эдийн засгийн тогтвортой өсөлтөд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж банкны салбарынхан үзэж байна.

Эдгээр өөрчлөлт орсноор банкны салбарын өрсөлдөх чадвар, засаглал, хөрөнгө оруулалтын орчин сайжрахаас гадна томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн боломж нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтой юм.

Хэлэлцүүлэгт банк, санхүүгийн салбарын төлөөлөл, бизнес эрхлэгчид, судлаачид, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод болон иргэдийн төлөөлөл оролцож, хуулийн төслийн талаар санал солилцлоо.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНКУ-ын “Freedom Holding Corp”-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын “Freedom Holding Corp”-ын Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Тимур Русланович Турлов Монгол Улсын банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэвшилтэт технологи, цахим хөгжил, харилцаа холбоо, инновацын чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжийг судалж байгаагаа онцлов.

Түүнчлэн талууд дижитал үйлчилгээ, финтек бүтээгдэхүүн, төлбөрийн дэд бүтцийн хөгжил, зайнаас таньж баталгаажуулах (e-KYC) тогтолцоо, дижитал экосистемийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж, туршлага солилцох асуудлаар санал солилцож, санхүүгийн салбарын инновац, технологийн хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа.

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр АМНАТ-ийг олон улсын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгажээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж буйтай холбогдуулан өнөөдөр /2026.06.04/ мэдээлэл өглөө.

Энэхүү хуулийг  1994 онд батлагдсан цагаас хойш 1997, 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 20 жилийн турш том хэмжээний өөрчлөлт ороогүй болохыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд дурдлаа. Түүний хэлснээр салбарын яамнаас Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Ашигт малтмалын тухай хуульд дүн шинжилгээ явуулахад нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байжээ. Үүний зэрэгцээ 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмний мэдэлд байж, өгөөжийн дийлэнх нь иргэдэд ногдох  эрхзүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн том өөрчлөлт орсон учир  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг тухайн үеийн Засгийн газарт даалгасан нь өнөөдөр  тус хуульд өөрчлөлт оруулах эрхзүйн үндэслэл бий болсныг тайлбарлав.

Олон жил яригдсан ч өнөөдөр бодитоор ажил хэрэг болж буй  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас олон нийт, эрдэмтэн, тухайн салбарын мэргэжилтэн нарын дунд хэлэлцүүлгүүдийг үе шаттай өрнүүлж санал авсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан одоо ч цахимаар санал авах хэлэлцүүлэг үргэлжилж байгаа аж.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдвал гацаанд орсон уул уурхайн 20 гаруй томоохон төсөл урагшилж, 60 мянга гаруй ажлын байрыг шинээр бий болгох, хариуцлагатай уул уурхай бодитоор ажил хэрэг болох нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий зохицуулалтыг тусгасан болохыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв яриандаа онцлов.

Тэрбээр “Бид бүхэн уул уурхайн нөхөн сэргээлт хаалт, хариуцлагыг өндөржүүлэх зохицуулалтыг тусгасан. Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн техник, хөрөнгийн хүчээр биологийн болон техникийн нөхөн сэргээлтээ 100 хувь хийнэ. Төслийн гуравны хоёр нь явж байх шатанд хариуцлагын гэрээний төлбөрийг 100 хувь байршуулж, нөхөн сэргээлт хийсний үндсэн дээр төлбөрөө авах зохицуулалтыг тусгасан. Үндсэндээ Монгол Улсад тогтвортой, хариуцлагатай уул уурхай бий болох боломж нь бий болно” гэлээ. Үргэлжлүүлэн “Бид бүхэн АМНАТ-ийг 10 хувьд хүргэж олон улсын жишигт нийцүүлснээр уул уурхайн томоохон төслүүд урагшилна. 2010 оноос хойш нээн илрүүлсэн 20 гаруй төсөл өнөөдөр ам.долларын өсөлт,  инфляцийн дарамттай үед өртгөө нөхөөд ашигаа олох гэхээр АМНАТ-ийн өндөр төлбөр тодорхой хэмжээнд саад болж байна. Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой гэсэн хоёр том ордоос төвлөрүүлж буй  АМНАТ-ийн 1.6 их наядын орлогыг бид богино хугацаанд 2.2 их наядад хүргэх боломжтой. Улмаар уул уурхайн 20 гаруй төсөл хэрэгжсэнээр 60 мянган ажлын байр бий болж хөдөлмөрийн зах зээл тэлэх боломж бүрдэнэ. Монголчууд улсын дундаж цалингаас хоёр дахин өндөр цалинтай 60 мянган ажлын байр бий болох нөхцлийг бий болгох өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд оруулж байна гэж ойлгож болно” гэж онцлон хэллээ.

Н.Батсүмбэрэл: Төр, түмэндээ хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн иргэддээ баяр хүргэе
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл "Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажилласан Чингэлтэй дүүргийн иргэдийнхээ хөдөлмөр зүтгэлийг төр засаг маань өндрөөр үнэллээ.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаярын хамтаар эх орон, дүүргийнхээ хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд, албан хаагчдадаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон Төрийн дээд одон, медалийг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Төр, түмэндээ олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж, шагнал хүртсэн нийт иргэддээ халуун баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!" гэв.

“Улсын нисэхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Өнөөдрийн /2026.06.05/ УИХ-ын чуулганаар “Улсын нисэхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

"Улсын нисэх" гэдэгт Зэвсэгт хүчин, Хил хамгаалах газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллагуудын ашиглаж буй онгоц, нисдэг тэргийг хамруулан ойлгох бөгөөд одоогийн мөрдөгдөж буй хууль нь 20 гаруй жилийн өмнө батлагдсан юм.

Сүүлийн жилүүдэд технологийн хөгжил, аюулгүй байдлын шинэ шаардлага, мөн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын нисэхийн үйл ажиллагаа өргөжсөнтэй холбоотойгоор шинэчлэн сайжруулах шаардлага үүсээд байна.

Хуулийн шинэчилсэн найруулгад төрийн тусгай чиг үүргийн нислэгийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, агаарын хөлгийн бүртгэл, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, нисэх бүрэлдэхүүний мэргэжлийн харилцааг тодорхой болгох, гадаадын мэргэжилтнийг гэрээгээр ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг чухал зохицуулалтууд тусгагдсан.

Түүнчлэн Улсын Их Хурал, Засгийн газар болон цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллагуудын чиг үүрэг, хариуцлагын заагийг тодорхой болгосноор удирдлагын давхардлыг арилгах ач холбогдолтой юм.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төрийн тусгай чиг үүргийн нислэгийн бэлэн байдал, шуурхай ажиллагаа сайжирч, нислэгийн аюулгүй байдал, хяналтын тогтолцоо олон улсын шаардлагад нийцсэн түвшинд хүрэх нөхцөл бүрдэнэ.

Б.Дамдиндорж: АШУҮИС болон ТОКУШИМАГИЙН их сургууль 20 жилийн хугацаанд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) болон Япон Улсын Токушимагийн их сургуулийн хамтын ажиллагааны 20 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээнд Токушимагийн их сургуулийн Ерөнхийлөгч, хүндэт профессор Ясухико Кавамура тэргүүтэй төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, багш нар, эмч мэргэжилтнүүд болон төгсөгчдийн төлөөлөл оролцлоо.

Үйл ажиллагааг нээж, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж хэлсэн үгэндээ "Хоёр их сургуулийн хамтын ажиллагаа нь 2006 оноос эхэлсэн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд анагаах ухааны боловсрол, хүний нөөцийн хөгжил, эрдэм шинжилгээ, судалгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний салбарт бодит үр дүн авчирсан стратегийн түншлэл болон хөгжиж байгааг харахад үргэлж таатай байдаг.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд  АШУҮИС-ийн 53 багш, эмч амжилттай төгссөн бол өнөөдрийн байдлаар 13 докторант Токушимагийн их сургуулийн докторын сургалтад суралцаж байна. Түүнчлэн хоёр сургуулийн хамтарсан докторын 2+2 хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэлсэн нь олон улсын түвшний судлаач, эрдэмтдийг бэлтгэх чухал боломжийг бүрдүүлж байна. Оюутан солилцооны болон зуны сургалтын хөтөлбөрүүдийн хүрээнд нийт 95 гаруй оюутан хамрагдаж, олон улсын боловсролын орчинд суралцах, туршлага солилцох боломжийг хүртжээ.Токушимагийн их сургуулийн төгсөгчдийн сүлжээ жил ирэх тусам өргөжин тэлж, зөвхөн анагаах ухаан төдийгүй инженерчлэл, технологийн чиглэлээр мэргэшсэн төгсөгчид нэмэгдсээр байна.

Хамтын ажиллагааны хүрээнд хамгийн сүүлд хэрэгжүүлсэн том төсөл бол АШУҮИС болон Токушимагийн их сургууль хамтран Япон Улсын “Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа” (SATREPS) хөтөлбөрт эрүүл мэндийн салбараас анх удаа шалгарсан нь онцлох үйл явдал болж байна. Энэхүү төслийн хүрээнд “Монгол Улсад гепатит дельта вирусийн халдварыг хянах, оношлох, эмчлэх нь” сэдэвт судалгааг 2026 оны дөрөвдүгээр сараас эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл амжилттай болвол маш том дататай болно.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өнөөгийн түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлага, профессор багш нар, судлаачид, эмч мэргэжилтнүүд болон төгсөгчдөд талууд гүн талархал илэрхийлье" хэмээлээ.

Токушимагийн их сургуулийн Ерөнхийлөгч, хүндэт профессор Ясухико Кавамура:

Бид анх хамтын ажиллагаагаа 2005 онд эхлүүлж байлаа. Энэ хугацаанд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, “Монгол–Японы сургалтын эмнэлгийн менежмент, тусламж үйлчилгээг хөгжүүлэх төсөл”-ийг 2017 болон 2019 онд хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж, төслийн хүрээнд Токушимагийн их сургуулиас 54 мэргэжилтэн ажиллаж, Монголын эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах есөн удаагийн сургалтад нийт 88 мэргэжилтэн хамрагдаад байна.

Мөн бидний хамгийн амжилттай хэрэгжүүлсэн нэг төсөл бол монгол японы ард түмний хамтын дэмжлэгээр боссон Монгол-Японы эмнэлэг юм. Токушимагийн их сургууль нь тус эмнэлгийг сургалт, эмнэл зүй, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг хослуулсан орчин үеийн их сургуулийн эмнэлэг болгон хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар ирсэнд талархалтай байдаг. 2019 онд ашиглалтад орж байх үед үйлчлүүлэгч багатай байсан бол өнөөдөр тус эмнэлгээр маш олон иргэд үйлчлүүлж, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг авч байгааг харахад таатай байна. Цаашид бид олон төсөл дээр хамтран ажиллаж, илүү сайн үр дүнд хүрч ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.

АШУҮИС нь “Эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэг олон улсын хэмжээнд манлайлагч их сургууль байх” алсын хараагаа хэрэгжүүлэхэд Токушимагийн их сургуулийн эрдэмтэн судлаачид, хамт олны мэдлэг, туршлага, дэмжлэг, хамтын ажиллагаа үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирснийг талууд онцоллоо.

2012 онд Токушимагийн Их Сургуулийн Төгсөгчдийн Монголын Холбоо (MAUTA) байгуулагдаж, АШУҮИС-д төв оффисоо нээн үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

“Хүн чанаргүй“ гэх шүүмжлэлд өртсөн Ерөнхий сайдын зөвлөх Б.Булганчимэг гэж ХЭН БЭ?
Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд сайд нар ч зөвлөхтэй ажилладаг. Энэ нь нийгэмд "Монгол Улс зөвлөхийн орон болсон" гэх шүүмжлэлийг дагуулдаг. Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд Н.Учрал 13 зөвлөхтэй ажиллахаар болжээ.

Тухайлбал, Ногоон хөгжлийн асуудал хариуцсан зөвлөхөөр Б.Булганчимэг томилогдсон.

Б.Булганчимэг Америкийн их сургуульд санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр суралцаж, улмаар Швейцарын Женев хот дахь Graduate Institute-д Хөгжлийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр НҮБ-д мэргэжилтнээр ажиллаж, хөгжлийн бодлого, төслийн хэрэгжилтийн чиглэлээр ажиллаж байжээ. Түүнчлэн Үндэсний хөгжлийн газарт дэд дарга, Эдийн засаг, хөгжлийн яаманд дэд даргаар ажилласэн нэгэн.

Гэтэл өндөр боловсролтой гэх тодотголтой Ерөнхий сайдын зөвлөх тэрээр “Хүн чанаргүй“ гэх шүүмжлэлд өртөж авсан.

Учир нь Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн цооногт 3 настай хүүхэд 40-50 метрийн гүн нүхэнд унасан осол болоход Монгол даяараа хүүхэд эсэн мэнд байгаасай, аврах ажиллагаа амжилттай болоосой хэмээн сэтгэлдээ залбирцгаасан. Харамсалтай нь, Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх Б.Булганчимэгт энэ үеэр иргэдийн шүүмжлэлд өртөж олонд танигдсан.

Энэхүү харамсалтай осолтой холбоотойгоор цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэх үеэрээ “Микрофон барьсан сэтгүүлчид уянгалаад байх биш бага насны хүүхэд эрсдэлд өртөхөд ээж, аав та хаана байв гэж асуумаар байна. Энэ тийм асуухад хэцүү асуулт уу?” гэж “агсам тавих” нь тэр...

Товчхондоо, урагшгүй ноёнд ухаангүй түшмэл гэгч нь болсон.

Тэгвэл Ерөнхий сайдын зөвлөх Б.Булганчимэгийн 2021 онд АТГ-т  мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮215 сая

Гэр бүлийн орлого: ₮0 сая

Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая

Орон сууц барилга байгууламж: ₮115 сая  /Орон сууц-1/

Тээврийн хэрэгсэл: ₮30 сая  /Жийп болон туулах чадвар өндөр,- 1/

Мал, амьтан: ₮0 сая

Газар: ₮5 сая  /Өмчлөх-562м2-1 /

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая

Хадгаламж: ₮101 сая

Авлага: ₮0 сая

Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Нийслэлийн Иргэний зөвлөлийн даргаар О.Хонгор сонгогдлоо
НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн даргаар О.Хонгор сонгогдлоо.

О.Хонгор нь 2025 оны 02 дугаар сараас хойш НИТХ-ын дэргэдэх иргэний зөвлөлийн гишүүнээр сонгогдон улмаар 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гишүүдийн саналаар Иргэний зөвлөлийн даргаар  сонгогдлоо.

Тэрбээр инженер мэргэжилтэй, англи, хятад хэлтэй, 2016-2017 онд НИТХ-ын ажлын албанд мэргэжилтэн, 2017-2018 онд Нийслэлийн засаг даргын зөвлөх, 2018 оноос “Талын Хишиг групп”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Дашрамд дурдахад, Цагдаагийн албаны тухай хуульд “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, иргэний төлөөлөл бүхий орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна” гэсэн заалт бий. Энэ хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 25/38 дугаартай тогтоолоор Иргэний зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлан үйл ажиллагаа явуулж байна.

Иргэний зөвлөл нь “Цагдаагийн албаны тухай” хуулийн 62 дугаар зүйлийн хүрээнд хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажилладаг.

ЦЕГ алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран ажиллана
Цагдаагийн ерөнхий газар, “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ өнөөдөр /2026.06.05/ боллоо.

Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд оролцож хамтын ажиллагааны цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Уулзалтаар улсын онц чухал объектын хамгаалалтад орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, хамгаалалтын цогц системийг хөгжүүлэх, харуул хамгаалалтын чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцож, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт, аюултай бодисын хадгалалт, ашиглалт, тээвэрлэлтийн аюулгүй байдалд тавих хяналтыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаагаа уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн замын аюулгүй байдлыг сайжруулах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орчин үеийн хяналтын систем, дундаж хурдны камер, хяналтын пост зэрэг дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллах юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, ойжуулах, агропаркийн бүтээн байгуулалтыг дэмжих, байгаль орчныг хамгаалах, экологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой билээ.

АТГ: Мопед, скүүтер болон адилтгах үзүүлэлттэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хүчингүй болгуулсан
Авлигатай тэмцэх газар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгох чиглэлээр баталсан Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжийг хянаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх хүртэл энэ төрлийн үйл ажиллагаа явуулахгүй байх талаар Нийслэлийн Засаг даргад 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр албан бичиг хүргүүлсэн.

Дээрх захирамжуудаар нийтийн эзэмшлийн талбай ашиглан цахилгаан мопед түрээслүүлэгч байгууллагуудад үйл ажиллагаа явуулах энгийн зөвшөөрлийг нэр бүхий 6 аж ахуйн нэгжид олгосон бөгөөд энэхүү энгийн зөвшөөрөл өмнө нь олгогдож байгаагүй, хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай, зөвшөөрлийн жагсаалттай давхардах, уялдах эсэх нь тодорхойгүй байв. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуй, мопед, скутер зорчих хэсэг, эгнээ, хөвөө, зогсоол, тусгаарлалт, зөвшөөрсөн ба хориглох тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу байршуулах ажлыг зохион байгуулах үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй, мопед болон скутерийг бүртгэлжүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй, зөвшөөрлийн улсын тэмдэгт, татвар, төлбөр хураамжийн хэмжээ тодорхойгүй, мопед болон скутер нь одоогоор ямар тээврийн хэрэгсэлд хамаарахыг хууль тогтоомжид тодорхойлоогүй, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд нь хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хамгаалахад тухайн шинээр бий болгох зөвшөөрөл шаардлагатай эсэхийг харгалзан дүгнэлт гаргах, энэ төрлийн зөвшөөрлийн нэршил, хамрах хүрээг сайтар нягталж хуульд нийцүүлэх, эрх бүхий этгээдээс шийдвэр гаргуулах, мопед болон скутерээр зорчих чиглэл, байршил, гудамж, талбай, замын трассыг тодорхой болгох хүртэл олгогдсон энгийн зөвшөөрлийн хэрэгжих хугацааг хойшлуулах, дурдагдсан нөхцөл байдал арилсны дараа үйл ажиллагаа явуулахыг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн байна.

Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/820 дугаар захирамжаар мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгох тухай А/387, А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон тухай эргэн мэдэгдлээ.

Согтуугаар жолоо барьж 7 автомашин мөргөсөн этгээдийг саатуулжээ
Цагдаагийн байгууллагад 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 08:00 цагийн орчимд “байрны гадна зогсож байсан автомашинуудыг мөргөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны автомашины зогсоолын хэсэгт “Toyota Prius” маркийн автомашины жолооч Б /эрэгтэй/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, нийт 7 автомашиныг мөргөсөн байна.

Уг этгээдийг саатуулан, Тээврийн цагдаагийн албаны Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж байна.

Б.Дүгэржав, Х.Пүрэвжаргал нарын удирдсан “Тавантолгой төмөр зам“-ын санхүүгийн тайлангаас ₮161 тэрбумын ЗӨРЧИЛ илэрч, аудитаас “СӨРӨГ ДҮГНЭЛТ“ авчээ
Үндэсний аудитын газар төрийн өмчийн компани, банк, яамд гээд төрийн байгууллагуудын өнгөрсөн оны санхүүгийн тайланд аудит хийжээ.

Тухайлбал, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "СӨРӨГ ДҮГНЭЛТ" гаргасан байна.

Аудитаар нийт 161 тэрбум төгрөгийн 13 зөрчил илэрснээс 8.6 сая төгрөгийн 1 төлбөрийн акт тогтоож, 161 тэрбум  төгрөгийн 9 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 218 сая төгрөгийн зөрчилд 3 зөвлөмж өгчээ.

Тодруулбал, аудитаар нийт 161 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд энэ нь материаллаг түвшнээс 637 сая төгрөгөөр давсан тул “Сөрөг дүгнэлт” авчээ.

Тухайлбал,

Завсрын аудитаар төслийн талбайд байрлах агуулахын үлдэгдэлд тооллого хийхэд 18 кг-ийн 9 ширхэг будаг 0.9 сая төгрөг, 150-тай таслагчийн ир 500 ширхэг 1.6 сая төгрөг, электрод 180 ширхэг 4.5 сая төгрөг, 50 кг-ийн савлагаатай цемент 72 шуудай 1.5 сая төгрөг, нийт 8.6 сая төгрөгийн бараа материал дутсан зөрчил илэрсэн.

Санхүүгийн тайланд тусгагдсан авлагаас томоохон харилцагч болох "Бодь Интернэшнл" ХХК-аас авах 82 тэрбум төгрөг, бусад 48 харилцагч байгууллагуудаас авах 1,2 тэрбум төгрөг, нийт 83,9 тэрбум төгрөгийн авлагыг тооцоо нийлж баталгаажуулаагүй, бодитой эсэх нь нотлогдоогүй байна.

Өр төлбөрийн үлдэгдэлд "Бодь Интернэшнл" ХХК-д өгөх 32 тэрбум төгрөг, бусад 158 харилцагч хувь хүн, байгууллагад өгөх өглөг 699 сая төгрөг, нийт 33 тэрбум сая төгрөгийн өр төлбөрийг тооцоо нийлж баталгаажуулаагүй.

Хөдөлмөрийн дотоод журмыг баримтлалгү ажил гүйцэтгэх гэрээтэй ажилчдад 144.6 сая төгрөгийн сарын үр дүнгийн нэмэгдэл, туршилтаар ажиллаж байсан хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй ажилтанд 2 сая төгрөг, тэтгэвэр тогтоолгосон ажилтанд 9 сая төгрөгийн ажилласан жилийн нэмэгдлийг олгосон.

168.4 сая төгрөгийн төмөр шон, савх төмөр, дай төмөр гэх мэт хашаа барьж байгуулах материалыг зориулалтын дагуу ашиглаагүй, гадаа талбайд ил задгай байршуулсан, дахин ашиглах боломжгүй болох, үрэгдэх эрсдэлтэй үүссэн.

Нийт 111.9 сая төгрөгийг төсөвт өртөг бүхий ажлыг 20 сая төгрөгөөс доош үнийн дүнтэйгээр хэсэгчлэн хуваан, шууд гэрээ байгуулах аргаар албан тасалгааны засварын ажлыг гүйцэтгүүлсэн.

Ижил төстэй шинж чанартай хэвлэл, танилцуулга, контент боловсруулах ажилд 101.2 сая төгрөг, сургалтын зардалд 105.3 сая төгрөг, өвс тэжээлийн худалдан авалтад 20 төгрөг, нийт 338.5 сая төгрөгийг зарцуулахдаа сонгон шалгаруулаагүй, шууд худалдан авалт хийсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.

Адуитаас хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллаагүй, дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй, төсөвт өртгийг хувааж, худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй зөрчлийг таслан зогсоох албан шаардлага хүргүүлжээ.

Ташрамд дурдахад, 2025.07.05-нд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг чөлөөлж, оронд  Х.Пүрэвжаргал  томилсон байсан. Х.Пүрэвжаргал нь Зам тээврийн хөгжлийн төв ТӨХК-ийн захирлаар ажиллаж байгаад дээрх албан тушаалд томилогдсон аж.

Өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026 оны 5 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан гэмт хэрэг, зөрчил, хар тамхи болон бусад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуульд нийт 300 гаруй сурагч, 5 дугаар сарын 29-ний өдөр 53 дугаар сургуульд 87 сурагч нийт 487 сурагчид хамрагдсан.

Сургалтыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Чагдар, Хар тамхитай тэмцэх албаны мэргэжилтэн Э.Сувданчимэг, сургагч багш О.Сэлэнгэ нар удирдан явуулж, сурагчдад хууль эрх зүйн мэдлэг олгох, эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэлээ.

Сургалтын үеэр дараах сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлэг боллоо.

Үүнд:

• Хар тамхи, мансууруулах бодис болон бусад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх;

• Өсвөр насны хүүхдийн холбогдож буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, түүнээс үүдэх эрх зүйн үр дагавар;

• Гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх арга замууд.

Сургалт нь сурагчдын идэвхтэй оролцоонд тулгуурлан явагдаж, бодит жишээ, зөвлөгөө, мэдээллийг хүргэснээр хүүхэд, өсвөр үеийнхний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Цаашид хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт сургалт, нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

ЦЕГ-Н ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ АЛБА

МОНГОЛЫН СУРАГЧДЫН ХОЛБОО

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ
Итали улсын нийслэл Ром хотноо 6 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдсан Гран При тэмцээнд дэлхийн 29 орны 111 шилдэг тамирчин өрсөлдөж, ур чадвар, хүч чадлаа сорилоо.

Тус тэмцээнд оролцсон Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, хос хүрэл медаль хүртэв.

Эрэгтэйчүүдийн -63 кг жинд Сүхбаатарын одонт, МУГТ Г.Болор-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн -52 кг жинд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав мөн хүрэл медалийн тавцанд зогслоо.