АНУ-д 30 жил хөлдөөсөн үр хөврөлөөс ИХЭР ХҮҮХЭД мэндэлжээ АНУ-д 30 жил хөлдөөсөн үр хөврөлөөс ИХЭР ХҮҮХЭД мэндэлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-д 30 жил хөлдөөсөн үр хөврөлөөс ИХЭР ХҮҮХЭД мэндэлжээ

2022 оны 11 сарын 23

Arslan.mn

АНУ-ын Теннесси мужид 30 жилийн турш гүн хөлдөөсөн үр хөврөлөөс хоёр ихэр хүүхэд мэндэлжээ. Энэ нь анагаах ухааны түүхэнд хорвоод амжилттай мэндэлсэн хамгийн удаан хугацаанд хүлээсэн үр хөврөл боллоо.

1992 оны дөрөвдүгээр сарын 22-ноос хойш шингэн азотод -128 градуст хадгалагдсан үр хөврөлийг дөрвөн хүүхдийн эх Рэйчел Рижуэй гэх эмэгтэйд суулгаснаар 10 дугаар сарын 31-ны өдөр хоёр ихэр энэ хорвоод  мэндэлжээ. Ихрүүдийг Лидия Энн, Тимоти Рональд Рижуэй гэж нэрлэжээ.

“Намайг таван настай байхад хүүхдүүд минь анх бий болсон гэж бодохоор үнэхээр гайхалтай байна. Тэд манай хамгийн бага хүүхдүүд боловч үнэндээ хамгийн том нь” гэж ихрүүдийн аав Филип Рижуэй сэтгэл догдлуулан ярьсан байна.

Хамгийн удаан хугацаанд хадгалагдсан үр хөврөлөөс төрсөн өмнөх амжилтыг 2020 онд мэндэлсэн Молли Гибсон тогтоож байжээ. Тэрээр 27 жил гүн хөлдөөсөн үр хөврөлөөс мэндэлжээ.  Харин хөлдөөсөн үр хөврөлөөс бий болсон хамгийн анхны хүүхэд 1984 онд Австралид мэндэлж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642636
1 эможи

keyboard_arrow_up