COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“La La Land” мюзикл балетын бүжгэн жүжгийг тайзнаа амилуулна

админ
2022 оны 6 сарын 20

Arslan.mn

Дэлхийд ур чадвараараа А зэрэглэлд багтдаг балетын жүжигчин, найруулагч, бүжиг дэглээч Ц.Цолмонбуд нь Олон улсын томоохон театруудад гоцлол бүжигчнээр ажиллаж Монголынхоо нэрийг дэлхий дахинд дуурсгасаар байгаа билээ.

Тэрбээр өнгөрсөн онд Солонгос улсад анх удаа алдарт Щелкунчик балетыг холограмм, медиа арттай хослуулан дэглэн найруулж, үзэгчдэд хүргэн Солонгосын балетын түүхэнд шинэ хуудсыг нээж, өндөр үнэлгээг авсан. Харин энэ удаа эх орондоо хоёр дахь бүтээлээ туурвихаар төлөвлөж бэлтгэлдээ оржээ. Тус бүтээл нь АНУ-ын найруулагч, продюсер Дэмьенийн бүтээл, Оскарын шагналт “La La Land” мюзиклээс сэдэвлэн бүтээж байна.

Тодруулбал тус киноны хөгжмүүдийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр хөгжмийн найруулагч продюсер Б.Одбаяр буюу Оки шинэчлэн найруулж, балетын найруулагч, бүжиг дэглээч Ц.Цолмонбуд балетын шинэ бүжгийн тавилтыг дэглэж, Монгол Солонгос Япон улсын шилдэг балетын гоцлооч нар хамтран хүргэх юм. Балетын бүжгэн жүжгийн хамгийн том онцлог нь медиа арт, холограмм, драмыг хослуулах бөгөөд дуучин бүжигчин Ука дуулж бүжиглэж оролцох нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байна. Мөн тоглолтод дэлхийн шилдэг гоцлооч нар урилгаар ирэхээс гадна, УДБЭТ-ийн балетын бүжигчид оролцож байна. Дан ганц балетын бүжиг бус уран бүтээлчдийн жүжиглэх, дуулах, дижитал урлагийг балетын урлагтай хэрхэн хослуулж, хөгжмийн хөг аялгуу хөдөлгөөнөөр жинхэнэ хайр мөрөөдөл 2 хэрхэн бие биедээ нөлөөлдгийг үзэгч танд мэдрүүлэх болно. Тоглолт 6-р сарын 25,26-ны өдрүүдэд The Сorporate Hotel and Convention Centre-д болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638103
0 эможи

keyboard_arrow_up