Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7 дахь түрүүгээ авлаа Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7 дахь түрүүгээ авлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7 дахь түрүүгээ авлаа

2022 оны 5 сарын 23

Arslan.mn

Токио хотын Рёогокү ордонд Мэргэжлийн сумо бөхийн Нацү башё /Зуны тэмцээн/-гийн 15 дахь өдрийн барилдаан /2022.05.22/ болж, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр түрүүлэх болзлоо ханган, Японы Эзэн хааны цомыг 7 дахь удаагаа хүртлээ.  

Тэрбээр гуравдугаар сарын башёд баруун шагай, өвдгөндөө бэртэл авсан бөгөөд энэ сарын сүүлийн барилдаанд Озэки Митакэүмитэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр хаяснаар 12 даваа 3 унаатай ийнхүү Нацү башёд тэргүүлж чадлаа.

Харин 15 дахь өдрийн барилдаанд Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн Кирибаяама /М-2/ Б.Лхагвасүрэн нар учраа таарч хүчээ сорьсноос Кирибаяама өрсөлдөгчөө уватэхинери мэхээр давснаар 10 даваатай болсон бол Хошёорюү 8 даваа, 7 унаатай башёг дуусгав.

Энэ өдөр 11 даваатай башёг тэргүүлж явсан Таканошо /М-4/, Саданоүми /М-12/-д сүкүинаге мэхээр ойчиж тэд адил 11 даваа, 4 унаатай башёг дуусгасан юм.

Тамаваши /М-3/ Б.Мөнх-Оргил 15 дахь өдрийн барилдаанд Ичияамамото/М-15/-той хүч үзэж, түүнийг цүкидаши мэхээр хаяснаар 9 даваа, 6 унаатай башёг өндөрлүүлэв. Чиёошома /М-11/ Г.Мөнхсайхан энэ өдөр Такаясү /М-1/-тэй барилдаж, түүнд уватэнаге мэхээр унаж 6 даваа, 9 унаатай Нацү башёг дуусгалаа. Мөн Азүмарюү /М-15/ С.Тодбилэг 15 дахь өдөр Тэрүцүёоши /М-8/-д унаснаар 5 даваа, 10 унаатай тэмцээнээ дуусгасан юм.  

Нацү башёд хүч үзсэн 3 Озэки цолтноос Шодай, Митакэүми нар 5 болон 6 даваа авсан бол Такакейшо сүүлийн өдөр Шодайг цүкиотоши мэхээр хаяж 8 даваатай башёг дуусгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637242
0 эможи

keyboard_arrow_up