Хойд Солонгост хоногт 262 мянган тохиолдол бүртгэгдлээ
2022 оны 5 сарын 19
БНАСАУ-д хоногт COVID-19-ийн халдварын 262 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ.
Хойд Солонгост ковидын улмаас нас барсан хүний тоо 63 боллоо.
БНАСАУ-д ковидын халдвараар нийт 1.97 сая хүн өвчилж, 1 сая гаруй нь эдгэрсэн байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус БНАСАУ-аас коронавирусний тархалтын талаарх мэдээллээ өгөхийг хүссэн билээ.
БНАСАУ-д энэ сарын 12-нд коронавирусний халдварын анхны тохиолдол илэрсэн талаар албан ёсоор зарласан юм. Тус улсын удирдагч Ким Жон Уны тушаалаар Ардын арми Пеньян хотод эмнэлгийн материал, эм хангамжийг нийлүүлж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
637132
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: