Орших уу эс орших уу шоуны бүртгэл үргэлжилж байна Орших уу эс орших уу шоуны бүртгэл үргэлжилж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орших уу эс орших уу шоуны бүртгэл үргэлжилж байна

2022 оны 5 сарын 04

Arslan.mn

UBS телевизийн “Орших уу эс орших уу” үндэсний шоу нь 4 удаа театрын урлагийн чиглэлээр зохион байгуулагдаж байсан бол энэ удаа урлагийн бүх төрлийг хамран өргөн цар хүрээтэй, өөр өнгө төрхтэй зохион байгуулагдаж байна. 
 
Шоу нь оролцогчдын хувьд насны хязгааргүй, мэргэжлийн болон сонирхогч хэмээн ялгалгүй авьяастай хэн бүхэнд нээлттэй болох бөгөөд илбэ, акробат, уран нугаралт зэрэг циркийн бүх төрөл, сонгодог, ардын, поп, рок, хип хоп зэрэг дууны бүх төрөл, үндэсний, сонгодог, чөлөөт, модерн зэрэг бүжгийн бүх төрөл, үндэсний, сонгодог, цахилгаан зэрэг хөгжмийн бүх төрөл, театр комеди урлагийн бүх төрлөөр ганцаарчилсан, хос, багийн бүрэлдэхүүнээр оролцох боломжтой. Мөн гоц, содон онцгой ур чадваруудаараа ч өрсөлдөх шоуны талбар нээлттэй.  
“Орших уу эс орших уу” шоу нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүн шинээр бүрдэж, шат бүрийн шүүлт онцгой сонирхолтой байх болно. Телевиз үзэгчиддээ зориулсан “Орших уу эс орших уу” шоуны тайз, гэрэлтүүлэг, дуугаралт техникийн өндөр шийдлээр хийгдэх бөгөөд агуулга, ач холбогдлын хувьд үнэ цэнтэй цоо шинэ телевизийн шоуг UBS телевизийн баг бэлтгэн хүргэж байна. 
Шоуны бүртгэл эх орон даяар 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр үргэлжилж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99085744, 91262524 утсаар лавлана уу.

Ялагч 100.000.000 төгрөгийн үнэ бүхий бүрэн гүйцэтгэлтэй Изо Хаусын эзэн болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636685
0 эможи

keyboard_arrow_up