ВИДЕО: 132 зорчигчтой осолдсон нисэх онгоцны уналтыг харуулсан дүрс бичлэг ВИДЕО: 132 зорчигчтой осолдсон нисэх онгоцны уналтыг харуулсан дүрс бичлэг
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ВИДЕО: 132 зорчигчтой осолдсон нисэх онгоцны уналтыг харуулсан дүрс бичлэг

2022 оны 3 сарын 22

Arslan.mn

Энэ сарын 21-нд буюу өчигдөр Хятадын өмнөд хэсгийн Гуанси мужийн уулархаг газарт 132 хүн тээвэрлэж явсан "China Eastern Airlines" компанийн тийрэлтэт онгоц осолдсоныг тус улсын Иргэний нисэхийн удирдах газар (CAAC) мэдээлсэн. Боинг 737 онгоц баруун өмнөд хэсэгт орших Куньмин хотоос Гуанжоуг чиглэн явж байхдаа Вужоу хотын дээгүүр холбоо тасарсан аж. Онгоцонд 123 зорчигч, багийн есөн гишүүн байсан гэж CAAC онлайнаар нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.

Мэдэгдэлд "Онгоцны ослын шалтгааныг шалгаж байна. Амиа алдсан иргэд болон багийн гишүүдэд гүн эмгэнэл илэрхийлж байна" гэжээ. Тус компани АНУ-ын Үндэсний Тээврийн Аюулгүй байдлын Зөвлөл (NTSB)-тай холбоотой байгаа бөгөөд техникийн мэргэжилтнүүд нь CAAC-ын мөрдөн байцаалтад туслахад бэлэн байгаа гэсэн байна.

БНХАУ-ын хэвлэлүүдээр "БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын онцгой байдлын албанд "Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, ослын шалтгааныг тогтоохыг даалгасан" гэжээ.

Ослын газарт аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд болзошгүй шалтгаан болон амь үрэгдэгсдийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
25
ouch an post
3
confuse an post
9
angry an post
3
635495
44 эможи

Зочин
2022-03-23 09:54
ene hudlaa bichleg
keyboard_arrow_up