Өвөр Монголд халдварын 6 тохиолдол шинээр илэрлээ Өвөр Монголд халдварын 6 тохиолдол шинээр илэрлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өвөр Монголд халдварын 6 тохиолдол шинээр илэрлээ

2021 оны 11 сарын 03

Arslan.mn

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын цаг үеийн байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 2-ны Мягмар гарагт эх газрын Хятадад дотоод халдварын 93 шинэ тохиолдол бүртгэгджээ. Халдварын тоо нэмэгдэж байна.

Үүнээс 35 нь Хэйлунцзян мужид, Хэбэй, Ганьсуд тус бүр 14, Бээжинд 9, Өвөр Монголд 6, Чунцин хот, Цинхай мужид тус бүр 4, Цзянси, Юньнань, Ниншя Хотонгийн өөртөө засах оронд тус бүр 2, Сычуаньд нэг тохиолдол илэрсэн байна.

Мөн гадаадаас ирсэн 16 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Энэ өдөр ковидийн улмаас хүний амь эрсдсэнгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632426
0 эможи

keyboard_arrow_up