“Их Британид“ таван өдрийн дотор 40 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ “Их Британид“ таван өдрийн дотор 40 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Их Британид“ таван өдрийн дотор 40 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ

2021 оны 10 сарын 18

Arslan.mn

Их Британид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 45140 тохиолдол шинээр илэрснээр тус улсад таван өдөр дараалан халдварын 40 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ гэж ням гарагт танилцуулсан албан ёсны мэдээлэлд дурджээ. Ингэснээр Их Британид бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 8449165-д хүрчээ. Түүнчлэн мөн хугацаанд халдварын улмаас 57 хүн нас барж, нас баралтын нийт тохиолдлын тоо 138584 болжээ. Одоогийн байдлаар коронавирусний халдвар авсан 7086 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Тус улсын Үндэсний статистикийн газрын /ONS/ мэдээлснээр, Англид 60 хүн тутмын нэг, Шинэ Өмнөд Уэльст 45 хүн тутмын нэг, Шотландад 80 хүн тутмын нэг, Умард Ирландад 120 хүн тутмын нэг нь энэ сарын эхний долоо хоногт коронавирусний халдвар авсан нь нийт тохиолдлын өсөлтөд нөлөөлсөн байж магадгүй байна. Их Британид 12 ба түүнээс дээш насны хүн амын 85 гаруй хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 78 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631940
0 эможи

keyboard_arrow_up