Б.Сэр-Од хамгийн олон удаа олимпод оролцож буй тамирчин болж гиннесийн амжилт тогтоов Б.Сэр-Од хамгийн олон удаа олимпод оролцож буй тамирчин болж гиннесийн амжилт тогтоов
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 22, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Сэр-Од хамгийн олон удаа олимпод оролцож буй тамирчин болж гиннесийн амжилт тогтоов

2024 оны 7 сарын 27

Arslan.mn

“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын Төрийн далбааг Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од, боксын ОУХМ О.Есүгэн нар Сена мөрнөө намирууллаа.

Монгол Улсын тугч Б.Сэр-Одын хувьд зургаа дахь олимптоо оролцож байгаа бөгөөд ийнхүү Монголын төдийгүй Олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцож буй тамирчин болж, Гиннессийн амжилтыг тогтоож байна. Мөн О.Есүгэний хувьд боксын спортын төрлөөс анх удаа тугчаар сонгогдож, Монгол Улсын хоёр дахь эмэгтэй туг баригч болж байна.

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон Олимпын наадамд манай улсын баг тамирчид 15 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Токио-1964” анхны Олимпын наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын тугийг марафонч Ч.Найдан намируулж байжээ. Түүхэн он цагийн хэлхээг сөхвөөс “Мехико 1968” зуны XIX Олимпын наадамд үндэсний бөхийн зодог шуудгаараа гоёсон Монгол Улсын тугч Х.Баянмөнхийг дэлхий нийт онцолж байв.

Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657934
1 эможи

keyboard_arrow_up