БАЯРТ МЭДЭЭ: Г.Мөнхбаяр WNBF холбооны ДАШТ-д 4-Р БАЙР эзлэв БАЯРТ МЭДЭЭ: Г.Мөнхбаяр WNBF холбооны ДАШТ-д 4-Р БАЙР эзлэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Г.Мөнхбаяр WNBF холбооны ДАШТ-д 4-Р БАЙР эзлэв

2022 оны 11 сарын 25

Arslan.mn

АНУ-д зохиогдсон WNBF холбооны 33 дах удаагийн Фитнессийн ДАШТ-д Монгол Улсаас анх удаагаа натурал бодибилдингийн тамирчин Г.Мөнхбаяр оролцож, шагналт дөрөвдүгээр байрыг эзэлжээ.

Уг ДАШТ-д 42 орны 263 тамирчин өрсөлдсөн бөгөөд Г.Мөнхбаяр тэмцээндээ амжилт гаргахын тулд богино хугацаанд 20 кг-иас илүү жин хасаж өрсөлдсөн байна.

WNBF холбооны ДАШТ нь допинг, стеройдын эсрэг хоёр үе шат бүхий хатуу хяналттай явагддаг, дэлхийн бодибилдингийн натурал аварга тамирчин шалгаруулдаг тэмцээн юм.

33 дахь жилдээ зохиогдож байгаа энэ тэмцээнд өмнө нь манай улсаас бодибилдингийн тамирчин оролцож байгаагүй аж.

Г.Мөнхбаяр “Энэхүү тэмцээнд оролцсон гол зорилго маань фитнессийн спортод түгээмэл байгаа допинг, стеройдын хэрэглээгүйгээр өөрийгөө хөгжүүлж, олон улсын тэмцээнд ч амжилт гаргах боломжтой гэдгийг харуулахыг зорьсон” гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642701
0 эможи

keyboard_arrow_up