Английн шигшээ эхний тоглолтоороо ДЭЭД АМЖИЛТ тогтоожээ Английн шигшээ эхний тоглолтоороо ДЭЭД АМЖИЛТ тогтоожээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Английн шигшээ эхний тоглолтоороо ДЭЭД АМЖИЛТ тогтоожээ

2022 оны 11 сарын 23

Arslan.mn

Англичуудын Ираны хаалганд оруулсан зургаа дахь гоолын эзэн нь Жек Грилиш болсон юм. Түүний гоолын өмнө англичууд 35 дамжуулалт хийсэн нь энэ үзүүлэлтийг тооцож эхэлсэн 1966 оны ДАШТ-ээс хойших дээд амжилт болсон тухай Opta Sports мэдээлэв.

Английн шигшээ эхний тоглолтоороо дээд амжилт тогтоожээ

Катарын 2022 оны ДАШТ-ний эхний тоглолтдоо англичууд зургаан гоол Ираны хаалганд оруулсны эзэд нь Жуд Беллингем, Букайо Сака (хоёр удаа), Рахим Стерлинг, Маркус Рэшфорд,Жек Грилиш нар байв. Ираны багийн хоёр бөмбөгийг Мехди Тареми эсрэг хаалганд оруулсан юм. 

Мөн Англи- Ираны тоглолт тэмцээний үндсэн цаг нь хамгийн удаан үргэлжилсэн өрсөлдөөн болов. Ерөнхий шүүгч нь тоглолтын эхний хэсэгт 14 минут, хоёр дахьд нь 10 минутыг нэмсэн бол тоглолт 117 минут, 16 секундэд дуусчээ. Үүний өмнөх дээд үзүүлэлт 1994 онд  БНСУ ба Боливи (103 минут 56 секунд) хоёрын тоглолт байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642638
1 эможи

keyboard_arrow_up