БАЯРТ МЭДЭЭ:  Ш.Чанрав Данид болсон ДАШТ-ээс “хүрэл медаль“ хүртжээ БАЯРТ МЭДЭЭ: Ш.Чанрав Данид болсон ДАШТ-ээс “хүрэл медаль“ хүртжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Ш.Чанрав Данид болсон ДАШТ-ээс “хүрэл медаль“ хүртжээ

2022 оны 11 сарын 21

Arslan.mn

Дани улсад болж байгаа пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас долоон тамирчин өрсөлдөж байна.

Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлснээр тэмцээний эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд Ш.Чанрав хэвтээ шахалтын төрөлд цээжнээс 322.5 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртлээ. Энэ нь уг тэмцээнээс авсан Монголын багийн анхны медаль болов. Тэр үүнээс гадна суулт, таталтын төрөлд өрсөлдсөн ч медалийн тавцанд гараагүй.

Ш.Чанрав цээж шахалтын төрлөөр ДАШТ-ээс өмнө нь нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв.

Монголын багийн дасгалжуулагчаар Д.Баттулга ажиллаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642519
0 эможи

keyboard_arrow_up