Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн чансааны 106-т бичигдлээ Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн чансааны 106-т бичигдлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн чансааны 106-т бичигдлээ

2022 оны 11 сарын 19

Arslan.mn

Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-аас дэлхийн шигшээ багуудын чансааг шинэчлэн гаргалаа. Шинэчилсэн чансаагаар Монголын шигшээ баг дэлхийд 106, Азид 22-т бичигдсэн байна.

Дэлхийн чансаанд бичигдэлгүй удаан хугацааг өнгөрүүлсэн Монголын шигшээ баг өнгөрсөн долоо хоногт FIBA-ын 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны тоглолтоо хийсэн.

Шигшээ баг Малайз, Таити, Вьетнамыг хожин Тайландад хожигдсоноор хэсгийн хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгараад байсан юм.

Улмаар 81.8 оноотойгоор Азийн чансаанд Малайз, Сингапур, Хонконг, Вьетнам, АНЭУ-ын дээр дэлхийн чансаанд Азербайжан, Ямайк, Өмнөд Африкийн дээр бичигдэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
642495
8 эможи

keyboard_arrow_up