Б.Мөнгөнзул дэлхийн шатрын олимпиадад ТҮҮХЭН АМЖИЛТ бүтээлээ Б.Мөнгөнзул дэлхийн шатрын олимпиадад ТҮҮХЭН АМЖИЛТ бүтээлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Мөнгөнзул дэлхийн шатрын олимпиадад ТҮҮХЭН АМЖИЛТ бүтээлээ

2022 оны 8 сарын 10

Arslan.mn

Энэтхэгийн Ченнай хотод явагдсан дэлхийн шатрын 44-р олимпиадын эмэгтэйчүүдийн ангилалын 4-р ширээнд Монголын шигшээ багийг төлөөлөн оролцсон Орхон аймгийн харьяат, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул бахдам амжилт гаргаж, алтан медаль хүртэж Монгол түмнээ баярлууллаа.

Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул 10 өрөг тоглож 8 хожиж,1 тэнцэн,1 хожигдож 85 хувийн хожил авч ширээндээ түрүүллээ.

Б.Мөнгөнзул маань энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиуллаа.

Тэртээх 1960 онд алдарт шатарчин Л.Мягмарсүрэн 4-р ширээнд,1964 онд домогт шатарчин Т.Үйтүмэн 2-р ширээнд эрэгтэй ангилалд түрүүлж байсан түүхтэй юм.

Дэлхийн шатрын олимпиадад Монголын эмэгтэй шигшээ баг 15 дугаар байр эзэллээ. Эмэгтэй шигшээ баг тэмцээн эхлэхэд олон улсын чансаагаар 28 дугаарт жагсаж байсан. Тэгвэл тэмцээний туршид дэлхийн шилдэг багуудтай оюун ухааны хүчээ үзсэн чансаагаа ийнхүү ахиулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
68
haha an post
5
wow an post
3
yay an post
2
sad an post
1
ouch an post
1
confuse an post
2
angry an post
639236
171 эможи

Нараа эмээ
2022-08-12 20:24
Бахархаад бахархаад ханашгүй еэ
Ard
2022-08-10 20:31
Дэлхийн аварга боллоо, Их мастер боллоо гээд зарим хүмүүс үнэхээр мулт цуурчээ. Баримжаатай мултардаг баймаар
Бадамжав
2022-08-10 18:48
Жинхэнэ бахархал!
Maygmardorj
2022-08-10 17:56
GAIHALTAI HALUUN BAYR HURGEN BUGDEDN AZ JARGAL HUSEN TSAASHDIIN BELTGEL SURGUULILTANDN AMJILT HUSIE.
keyboard_arrow_up