Сайн мэдээ: Ё.Басхүү жүдо бөхийн Азийн АВАРГА боллоо Сайн мэдээ: Ё.Басхүү жүдо бөхийн Азийн АВАРГА боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сайн мэдээ: Ё.Басхүү жүдо бөхийн Азийн АВАРГА боллоо

2022 оны 8 сарын 05

Arslan.mn

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотод өнөөдөр эхэллээ. 17 орны 168 тамирчин оролцож буй тэмцээнийг Монголын шигшээ багийн 17 бөх зорьсноос өнөөдөр хөнгөн жингийн барилдаанууд болсон юм.

Эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү Японы Риома Танакаг ялж алтан медаль хүртлээ. 2019 оны Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан тэрээр ийнхүү анх удаа Азийн аварга болж байна.

Мөн өнөөдөр

  • Эмэгтэйчүүдийн -48 кг жинд Г.Наранцэцэг Хятадын Гуо Жон Инийг торгуулиар ялж хүрэл медаль
  • Эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой Солонгосын Жун Еринийг торгуулиар ялж хүрэл медаль тус тус хүртлээ.

Түүнчлэн эрэгтэй -60 кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд, -66 кг жинд Б.Эрхэмбаяр, эмэгтэй -57 кг жинд М.Ичинхорлоо нар тав, Л.Энхрийлэн долоодугаар байр эзлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639105
6 эможи

keyboard_arrow_up