Дэлхийн шатрын олимпиадад өрсөлдөж Монголын бүсгүйчүүд маань тус тоглолтод гайхалтай ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА Дэлхийн шатрын олимпиадад өрсөлдөж Монголын бүсгүйчүүд маань тус тоглолтод гайхалтай ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн шатрын олимпиадад өрсөлдөж Монголын бүсгүйчүүд маань тус тоглолтод гайхалтай ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

2022 оны 8 сарын 01

Arslan.mn

Энэтхэгийн Ченмай хотод болж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад өрсөлдөж буй Монголын эмэгтэй шатарчид өчигдөр III  өргийн тоглолтоо шатрын хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн, чансааны долдугаарт эрэмбэтэй АНУ-ын хүчирхэг багтай тоглов. 28 дугаар эрэмбэлэгдэж буй бүсгүйчүүд маань тус тоглолтод 3:1-ээр буулган авч гайхалтай ялалт байгууллаа. 

Сэм авгын эсрэг манай шатарчдаас их мастер А.Энхтуул, ОУМ Б.Баярмаа нар өрсөдөгчтэйгээ эвийн гэрээ байгуулж, ОУМ Т.Мөнхзул, дэлхийн шатрын холбооны дэд мастер 17 настай охин Б.Мөнгөнзул нар хожил авлаа. Гурван өргийн дараах байдлаар Монголын эмэгтэйчүүд 160 улсын 162 багаас гуравдугаарт бичигдэж яваа бөгөөд өнөөдөр 10 дугаарт эрэмбэтэй Казахстаны багтай тоглоно. Манай эрэгтэй шатарчид өчигдөр гуравдугаар өрөгт Унгартай 2:2-оор тэнцсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
42
haha an post
4
wow an post
7
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
2
angry an post
638973
133 эможи

Ubr
2022-08-04 19:32
bayar hurgey. amjilt shuu manaihaan
Гонгор
2022-08-04 13:59
Шатрын холбоо ар өврийн хаалгагүй сайн ажиллаж байгаа бололтой.Баяр хүргэе.
Амаржаргал
2022-08-03 19:23
Амжилт
Зочин
2022-08-02 21:25
Yo7997788of877
Зочин Зочин
2022-08-02 18:33
Энэ шатарын холбооны дэд ерөнхийлөгчЖ.Одонтуултай шууд хамаатай юм шүү манай Хэнтий нутагийн Батширээтийн шатарчин охин маань шатарт үнхээр мөнгөн хэрэгсэн санхүүгийн асуудалыг нь бүрэн шийдэж байгаа гэсэн урагшаа Одноо шатарын спорт мандан бадагагээ
MGL
2022-08-02 17:22
Good lucky
Сайхан сайхан
2022-08-02 16:41
мундаг бахархаж байна үзүүлээд өгөөрэй
Амжилт
2022-08-02 14:24
бахархаж байна аа.
keyboard_arrow_up