Ү.Мягмарбаяр, Ү.Мөнгөнчимэг нар Бахрайнаас мөнгөн медаль хүртэв Ү.Мягмарбаяр, Ү.Мөнгөнчимэг нар Бахрайнаас мөнгөн медаль хүртэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ү.Мягмарбаяр, Ү.Мөнгөнчимэг нар Бахрайнаас мөнгөн медаль хүртэв

2022 оны 7 сарын 04

Arslan.mn

Бөхийн төрлүүдийн 2022 оны “U15”, “U20” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Бахрайны Манама хотод эхэллээ. 15 хүртэлх насны чөлөөт бөхийн охидын барилдаан өнөөдөр болж манай улсаас таван бөх барилдснаас 54 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин Үүртуяагийн Мягмарбаяр, 62 кг-д Төв аймгийн тамирчин Үржингийн Мөнгөнчимэг нар мөнгөн медалийн эзэн болов. Тэд жиндээ тус бүр дөрвөн барилдаан хийж гурав ялж шагналын тавцанд зогссон юм.

Харин 42 кг-д Дорноговь аймгийн тамирчин Б.Мөнхцэцэг тав, 46 кг-д Баянзүрх дүүргийн тамирчин Г.Сарнай тав, 50 кг-д "Төгс" дэвжээний тамирчин Б.Ариунзул дөрөвдүгээр байрт орлоо. Маргааш хөвгүүдийн ангиллын барилдаан болно.

сонин mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638406
2 эможи

keyboard_arrow_up