“Талын шуурга“ Д.Батгэрэл аваргын бүсийн төлөөх тэмцээнд ялагдлаа “Талын шуурга“ Д.Батгэрэл аваргын бүсийн төлөөх тэмцээнд ялагдлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Талын шуурга“ Д.Батгэрэл аваргын бүсийн төлөөх тэмцээнд ялагдлаа

2022 оны 6 сарын 12

Arslan.mn

UFC холбооны аваргын бүсийн төлөөх 275 дахь тэмцээн өнөөдөр 06:00 цагт эхлэв. Тэмцээний гол тулаануудын нэг нь Монголын тулаанч Д.Батгэрэл Өмнөд Солонгосын тулаанч Кьюн Хо Кан нарын хооронд болсон юм. Тулаанп "Талын шуурга" Д.Батгэрэл гурван үеийн турш цохилтоор илүүрхсэн болов ч гурван шүүгчийн нэгдсэн саналаар ялагдал хүлээлээ. Ингэснээр Д.Батгэрэлийн ялалт ялагдлын харьцаа 12-4 болсон бол өрсөлдөгч Кьюн Хо Каных 18-9 болов.

Кьюн Хо Кан нь UFC 275-д Саймон Оливейратай тулалдах байсан ч цуцлагдаж Монголын тулаанчтай учраа таарчээ. 34 настай туршлагатай тулаанч хамгийн сүүлд 2021 оны арваннэгдүгээр сард Бразилын Рани Яахад ялагдаад байсан юм.

Харин Д.Батгэрэлийн хувьд өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Крис Гутерезт ялагдаад байв. Хоёр тулаанч хоёул Брэндон Дэвис, Гуидо Каннетти нарыг ялсан удаатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
637868
1 эможи

keyboard_arrow_up