САЙХАН МЭДЭЭ: Чөлөөт бөхийн төрөлд дифлимпын анхны АВАРГА ТӨРЛӨӨ САЙХАН МЭДЭЭ: Чөлөөт бөхийн төрөлд дифлимпын анхны АВАРГА ТӨРЛӨӨ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

САЙХАН МЭДЭЭ: Чөлөөт бөхийн төрөлд дифлимпын анхны АВАРГА ТӨРЛӨӨ

2022 оны 5 сарын 20

Arslan.mn

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимпын наадам Бразилын Кашиас-ду-Сул хотноо болж байна.

Дөрвөн жил тутамд нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас 3 тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн тамирчин, "Самсун-2017" дифлимпын мөнгөн медальт Намдагдоржийн Эрхэмбаяр 65 кг жинд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр шөвгийн наймд Казахстаны Пернешийг 9:6-аар, хагас шигшээд 4 жилийн өмнө Самсуны дифлимпод ялагдаж байсан Ираны Ростамабадиг 9:1-ээр, финалд Киргизийн Исаковыг 14:4-өөр ялснаар чөлөөт бөхийн төрөлд дифлимпын анхны аварга болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637170
0 эможи

keyboard_arrow_up