Шөвгөрсөн бөхчүүдээс допинг илрээгүй тохиолдолд цол олгож байхаар шийдвэрлэжээ Шөвгөрсөн бөхчүүдээс допинг илрээгүй тохиолдолд цол олгож байхаар шийдвэрлэжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шөвгөрсөн бөхчүүдээс допинг илрээгүй тохиолдолд цол олгож байхаар шийдвэрлэжээ

2022 оны 5 сарын 18

Ардын хувьсгалын түүхт 100 болон 101 жилийн ойн баяр наадам болоход тун бага хугацаа үлджээ. Бөхчүүд, харваачид, уяачид хоног өдөр тоолон, долдугаар сарын 11-нийг хүсэн хүлээж байгаа нь лавтай. Гэхдээ үлдсэн өдрүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулиа баталж Монгол бөхийн нэр хүндийг унагааж, бөхөөр хичээллэх залуучуудын ирээдүйг хааж буй өнөө цагийн хамгийн том асуудал болсон “допингийн асуудал” -ыг шийдэх нь зүйтэй. Учир нь жил жилийн наадмын дараа “энэ жилийн наадам будлиантай боллоо тэр ч бөх энэ ч бөх допинг хэрэглэсэн байсан” гэх шуум гардаг нь хэвийн үзэгдэл болжээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос допингтой холбоотой зарим зүйлийг тодруулахад, “Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Одооноос баяр наадмын үеэр өдрүүдэд цол олгохгүй. Зөвхөн батламж л олгоно. Тэгээд допингийн шинжилгээний хариу нь сөрөг гарч, допинг илрээгүй тохиолд л цол олгож байхаар шийдвэрлэлээ” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
637109
5 эможи

Lkhagwasuren
2022-05-19 21:25
Tuwa mongol,Uwurmongol, Buriad mongol, Halimag mongol,Hazara mongol, armongol geed sport ,syol urlagiin hamaafuulj oroltsuulsan bol zugeer yumsan
keyboard_arrow_up