Тамаваши Б.Мөнх-Оргил ёрикири мэхээр хаяж 9 даваатай болов Тамаваши Б.Мөнх-Оргил ёрикири мэхээр хаяж 9 даваатай болов
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Тамаваши Б.Мөнх-Оргил ёрикири мэхээр хаяж 9 даваатай болов

2021 оны 11 сарын 23

Arslan.mn

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 4 дэх өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Такаясү /М-5/-тэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр хаяж 9 даваатай болов. 

Энэ өдөр Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Оношо /М-2/-той барилдан түүнд ошидаши мэхээр ойжиж адилхан 3 даваа, 6 унаатай байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Вакатакакаге /М-1/-тай барилдаж какэнаге мэхээр давж 6 унаа, 3 даваатай байна.

Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Озэки Такакэйшотой хүч үзэж ошидаши мэхээр ойчиж 5 унаатай болсон бол Озэки 9 даваатай Их аваргын хамт башёг тэргүүлж явна. 

Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/-тай Котоноваки /М-11/ учраа таарч түүнийг ваташикоми мэхээр давж 4 унаа, 5 даваатай байгаа бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Хидэноүми /М-9/-той хүч үзэж түүнийг ошидаши мэхээр хаяж 7 даваа, 2 унаатай болов.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632942
0 эможи

keyboard_arrow_up