Б.Чинзориг Мексикийн Марко Эрнандезтэй өнөөдөр ТУЛАЛДАНА Б.Чинзориг Мексикийн Марко Эрнандезтэй өнөөдөр ТУЛАЛДАНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Чинзориг Мексикийн Марко Эрнандезтэй өнөөдөр ТУЛАЛДАНА

2021 оны 11 сарын 01

Arslan.mn

Серби Улсын нийслэл Белград хотноо сонирхогчийн боксын ДАШТ үргэлжилж байгаа бөгөөд манай улсын тамирчин Г.Ган-эрдэнэ, Б.Чинзориг нар ялагдалгүй явна.

Тэмцээн энэ сарын 6 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ удаагийн тэмцээний шагналын сан 2.6 сая ам.доллар аж.

Тодруулбал, алтан медалийг 100 мянга, мөнгөн медалийг 50 мянга, хүрэл медалийг 25 мянган ам.доллар дагалдах юм байна.

48 кг: Г.Ган-Эрдэнэ эхний тулаандаа Балбын тамирчин Рабин Тапаг, хоёр дахь тулаандаа Германы тамирчин Кристофер Гоманыг тус тус ялж, шөвгийн наймд шалгарсан бол хагас шигшээ шатны төлөө Беларусийн тамирчин Евгений Кармильчиктай тулалдана.

67 кг: Б.Чинзориг эхний тулаандаа Гуатемалагийн Карлос Тобарыг, хоёр дахь тулаандаа Италийн тамирчин Винсензо Мангиасапрег тус тус ялсан. Тэрбээр дараагийн тулаанаа Мексикийн Марко Эрнандезтэй хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632333
0 эможи

keyboard_arrow_up