Б.Хорлоодой, Э.Ариунболд нар ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Б.Хорлоодой, Э.Ариунболд нар ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Хорлоодой, Э.Ариунболд нар ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2021 оны 10 сарын 17

Жүдо бөхийн "Их дуулга" Францын Парис хотноо болж байна. Тэмцээн өчигдөр /2021.10.16/ эхэлж, эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван жингийн барилдаан болов. Тэмцээний эхний өдөр манай улсын 12 бөх зодоглосноос эрэгтэйчүүдийн -60 кг жинд барилдсан Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн -52 кг жинд барилдсан Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртлээ. 

Өнөөдөр барилдах Монголын тамирчид:

  1. Б.Мөррэнцэн -81 кг
  2. Г.Болор-Очир -81 кг
  3. Г.Алтанбагана -90 кг
  4. Б.Тэнгис -90 кг
  5. Б.Гончигсүрэн -100 кг
  6. О.Хангал -100 кг
  7. О.Цэцэнцэнгэл 100 кг
  8. Ц.Энхчимэг -70 кг
  9. Б.Эрдэнэт-Од -78 кг
  10. А.Адьяасүрэн 78 кг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631917
3 эможи

keyboard_arrow_up