“The Hu“ хамтлаг Монгол дахь анхны бие даасан тоглолтоо хийнэ
2024 оны 6 сарын 26
Алдарт "The Hu" хамтлаг Монгол дахь анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна.
Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу долоодугаар сарын 10-нд бүрэн хэмжээний тоглолтоо хийхээ албан ёсоор зарласан юм.
Хамтлагийн зүгээс "Нэг оройг Монголоороо омогшиж өнгөрөөцгөе. Дэлхийд Монголоо тамгалдаг ая дуугаа та нартаа барих болно" хэмээжээ.
Тоглолт 7-р сарын 10-ны өдрийн 18.00 цагаас Шангри-Ла зочид буудлын баруун талын "Hit" паркт болно.
Энгийн тасалбар: 99,000 төгрөг
"Fan zone" тасалбар: 600,000 төгрөг
"VIP" тасалбар: 2,000,000 төгрөг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?




1





657715
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: