COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 09, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Каннын кино наадамд Монгол Улсаас “Баавгай болохсон“ кино анх удаа нэр дэвшлээ

админ
2023 оны 5 сарын 23

Arslan.mn

76 дахь удаагийн "Каннын Олон улсын кино наадам"-д Монгол Улсаас "Баавгай болохсон" уран сайхны кино анх удаа нэр дэвшлээ.

Найруулагч П.Золжаргалын бүтээл "Баавгай болохсон " уран бүтээл нь Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд нэр дэвшсэн бөгөөд 5-р сарын 21-ний өдөр "Debussy Theatre"-т дэлхийн үзэгчдийн хүртээл боллоо.

"Баавгай болохсон" уран сайхны кино нь “Амигдала фильмс” болон “Urban Factory Production” компани хамтран бүтээсэн бөгөөд энэхүү кинонд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсийн ерөнхий боловсролын сургуульд сурдаг 15 настай хүү амьдралаа өөрчлөхийн тулд физикийн олимпиадад оролцож дээд сургуулийн тэтгэлэг авч байгаа түүхийг өгүүлдэг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647344
0 эможи

keyboard_arrow_up