COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨ: Витамин С хэтрүүлж хэрэглэвэл бөөрөнд чулуу үүсэх аюултай

админ
2021 оны 4 сарын 27

Сүүлийн үед коронавирусийн цар тахал дэлхий нийтийг нөмрөөд буй эдгээр өдрүүдэд ард иргэд эрүүл мэндээ хамгаалах зорилгоор витамин С-г их хэрэглэх болсон. Тус витамин нь нэг талдаа хүний биенд ашигтай ч хэмжээ нь ихэдвэл өвчин үүсгэх аюултай аж. 

Витамин С-г хэтрүүлж хэрэглэвэл бөөрөнд чулуу үүсэх аюултай. Өдөрт 1000 мл-аас дээш С витамин хэрэглэвэл тун хэтэрнэ гэж үздэг аж.

Тус витаминыг насанд хүрсэн хүн өдөрт 60 мг хэрэглэх ёстой гэсэн тун бөгөөд тухайн хүн тамхи татдаг бол 95 мг тунгаар витамин хэрэглэх ёстой байна. Мөн өндөр настай хүмүүсийн хувьд 75-90 мг тунг хэрэглэнэ гэж заасан байдаг аж. 

С витамин буюу аскорбины хүчил нь эд эрхтэн дэхь уураг болон бусад хэрэгцээнд бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Энэ витамин нь жүрж, киви нохойн хошуу, үхрийн нүд, чацаргана, халгай, хүнсний ногоо, айраг, сааманд их агуулагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
626092
1 эможи

keyboard_arrow_up