COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 23, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТРЕЙДЭР ЭРХЭМЭЭ ӨӨРИЙН 10 “NFT“ -г ГАРГАХ ГЭЖ БАЙНА

админ
2021 оны 9 сарын 14

Arslan.mn

Өнөө цагт дэлхий нийтээрээ санхүүгийн зах зээл дээр хэрхэн зөв тоглох, цэгцтэй, зөв мэдлэг олж авах, хөрөнгө оруулалт хийж үр шимээ хүртэхийг илүүд үздэг болсон. Тэгвэл манай улсад цөөн тооны мэргэшсэн, логик, зүй тогтолтой ойлгомжтой, энгийнээр санхүүгийн зөвлөгөө  өгдөг Трейдэр Эрхэмээ өөрийн 10 ширхэг NFT гаргах гэж байгаа аж. 

Шатаж байгаа гэрийнхээ дэргэд инээмсэглэн зогсох бяцхан охины зураг NFT хэлбэрээр 500 мянган ам.долларын үнэ хүрэхэд дэлхий даяараа гайхаж байлаа. Үүнээс гадна маш олон уран бүтээлчид өөрсдийн зурсан болон камерын дуранд буулгасан зургуудаа NFT болгон зарж эхэлснээр Биткойн анх гарч ирсэн шиг "их тэсрэлт" болж байна.

Тэгвэл NFT гэж юу вэ?

Энэ бол "Non-fungible token". "Token" гэдэг нь аливаа зүйлийн баримт, чанарыг илтгэх нүдэнд үзэгдэхүйц, бодит пайз, хасаа, тэмдэгт, шошго юм. Гэхдээ энэ тохиолдолд уг token нь дижитал хэлбэрт шилжсэнээс гадна дахин давтагдашгүй шинж чанартай.

Тодруулбал

  • Байшин барилга, жаазтай уран зураг зэрэг нь "Дахин давтагдашгүй биет хасаа (Tangible, non-fungible Token)"
  • Мөнгөн дэвсгэрт, алтан гулдмай зэрэг нь "Давтагддаг биет хасаа (Tangible, fungible token)"
  • Криптовалют /Биткойн, Ard Coin/, хувьцаа зэрэг нь "Давтагддаг биет бус хасаа (Intangible, fungible token)"
  • Дижитал зураг, NFT, патент зэрэг нь "Дахин давтагдашгүй биет бус хасаа (Intangible, non-fungible token)"

NFT хэрхэн бүтдэг вэ? 

NFT нь ямар ч дижитал зүйлийг төлөөлж болно. Биткойнтой адил Криптовалют боловч түүний блокчейн нь этэрум койноосоо ялагарах нэмэлт мэдээллийг агуулж NFT-г дэмждэг. 

Жишээлбэл, Твиттер компанийн үүсгэн байгуулагч Jack Dorsey-ийн Твиттер дээр бичсэн хамгийн анхны жиргээ “just setting up my twttr” буюу “би өөрийнхөө жиргээг бичиж байна” гэсэн жиргээний screenshot NFT-ийг $2,915,835.47 буюу 3 сая орчим ам.доллароор худалдаалагдсан байна.

Мөн одоогийн байдлаар NFT-ийн түүхэнд хамгийн үнэтэй зарагдсан бүтээлээр "Everydays: the first 5000 days" буюу "Өдөр тутам: анхны 5000 өдөр" нэртэй зураг нэрлэгддэг.

Уг зураг 69.3 сая доллароор зарагдсан юм. Уг бүтээлийг Сингапур улсад блокчейн бизнес эрхэлдэг Vignesh Sundaresan буюу "Metakovan" хочтой хүн худалдаж авсан. Мөн NBA top shot гэх нэртэй платформ NBA лигийн зураг, бичлэгийг NFT хэлбэрээр худалдаалж эхлээд байгаа. Онцолбол, Лос Анжелес Лейкерс багийн од тоглогч Леброн Жеймсийн цагариган дээрээс довтолж байгаа бичлэг 280,000 ам.доллароор зарагдсан юм.

Цахим орчинд нэлээдгүй алдаршаад буй Трейдэр Эрхэмээгийн  NFT хэрхэн ТЭСРЭЛТ хийхийг харах л үлдлээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630943
0 эможи

keyboard_arrow_up