COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

FACEBOOK: Ирэх онд КРИПТО ВАЛЮТ гаргахаар төлөвлөж байна

2019 оны 6 сарын 19

Arslan.mn

“Facebook” компани олон улсад хэрэглэх шинэ крипто валют гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. “Libra” хэмээх энэхүү валют нь жижиглэнгийн худалдаанаас авхуулаад олон улсын мөнгөн гуйвуулгад ашиглах боломжтой төдийгүй, ирэх 12 сарын хугацаанд хэрэглээнд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.

“Visa”, “Mastercard”, “PayPal”, “Uber” зэрэг Америкийн томоохон компаниуд “Facebook”-ийн гаргаж байгаа криптовалютыг удирдах консорциум байгуулахад 10 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна гэж “The Wall Street Journal” сонин өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.

Энэхүү валют хэрэглээнд гарахаасаа өмнө АНУ-ын хууль тогтоогчдын эсэргүүцэлтэй тулгараад байна. АНУ-ын Конгрессын санхүүгийн үйлчилгээний хороо Конгресс болон бусад зохицуулах байгууллагыг хяналт явуулж дуустал энэ валютыг хөгжүүлэхээ зогсоохыг шаардсэн байна. Тодруулбал, “Хууль тогтоогчид болон зохицуулагчид тус компанийн өмнөх асуудлуудыг шалгах, арга хэмжээ авах хүртэл криптовалютаа хөгжүүлэх талаар ямар нэг алхам хийхгүй байхыг “Facebook”-ээс хүсэж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Уотерс мөн “Facebook” компанийн удирдлагууд криптовалютынх нь талаар хэлэлцэх Конгрессын сонсголд оролцох ёстой гэдгийг онцлон хэлжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604970
0 эможи

2019-06-19 11:46
сонирхолтой
keyboard_arrow_up