7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Apple компаний таван шинэ үйлчилгээ

админ
2019 оны 5 сарын 08

Холбоотой Зураг

Apple Card

Apple компани Amazon-ы жишгээр зээлийн картын салбарт хөл тавилаа. Тэд Apple Card нэртэй энэхүү зээлийн картыг Goldman Sachs ба MasterCard-тай хамтран гаргаж байгаа аж. Уг карт нь iPhone ухаалаг утасны Apple Wallet апптай холбогдон ажиллах бөгөөд энэхүү картыг ашиглан дэлхийн бараг бүх онлайн ба онлайн бус дэлгүүрүүдэд (MasterCard ашиглаж болох бүх газар) худалдан авалт хийж болно. Түүнчлэн худалдан авалт бүртээ тодорхой хувийн буцаан олголт ба урамшууллыг авдаг нь картын бас нэгэн давуу тал болж байна. Харин гаднах дизайны хувьд картыг титанаар бүтээж, Apple-ын нэрийн хуудас болсон минимал хэв маягийг шингээж өгчээ. Одоогоор Apple Card-ыг зөвхөн АНУ дахь хэрэглэгчид энэ зунаас эхлэн ашиглах боломжтой.

Apple News Plus

Apple компани өөрсдийн Apple News мэдээллийн тавцангаа шинэчилсэн байна. Одоо шинэчлэгдсэн Apple News Plus тавцанг ашиглан олон төрлийн сэтгүүл захиалан унших боломжтой болжээ. Тухайлбал Vogue, The Wall Street Journal, The New Yorker, Esquire, Billboard, Men's Health зэрэг нийт 300 гаруй сэтгүүлийг сард ердөө 9,99 ам.доллар буюу нэг жилд 120 ам.доллар төлж захиалах боломжтой юм. Сонирхуулахад та эдгээр сэтгүүлүүдийг тус бүрт нь захиалж уншсан тохиолдолд жилд дунджаар 8,000 ам.доллар зарцуулах хэрэг гарна.

Apple Arcade

iPhone ухаалаг утас нь видео тоглоом тоглоход хамгийн төгс төхөөрөмж биш ч компанийн зүгээс Apple Arcade нэртэй шинэ үйлчилгээг нэвтрүүлснээр энэ байдлыг өөрчлөхөөр шийджээ. iOS үйлдлийн системийн хэрэглэгчид энэхүү үйлчилгээг ашиглан 100 гаруй видео тоглоом тоглох боломж бүрдэх юм. Одоогоор Apple Arcade-ыг ашиглахад хэр их хэмжээний төлбөр төлөх шаардлагатайг зарлаагүй байна.

Apple TV Channels

Энэ удаад Apple TV апп ч мөн шинэчлэгджээ. Apple TV Channels нэртэй шинэ үйлчилгээг нэвтрүүлснээр одоо хэрэглэгчид HBO, Showtime, Starz, CBS болон бусад олон телевизийн сувгуудаас дуртайгаа сонгон үзэх боломж нээгдсэн байна. Ингэснээр хэрэглэгчид ямар нэгэн багц сувгуудыг бус харин зөвхөн өөрийн сонгож үзсэн телевизийн сувгуудын төлбөрийг хийх боломжтой болж буйгаараа давуу талтай.

Apple TV Plus

Дээр дурдсан шинэ сувгуудаас гадна, мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан Apple компани өөрсдийн гэсэн стриминг үйлчилгээг танилцууллаа. Apple TV Plus нэртэй энэхүү стриминг үйлчилгээг ашиглан олон янзын жанрын кино, цуврал, хүүхдийн шоу гээд төрөл бүрийн шинэ контентыг үзэж болно гэдгийг компанийн төлөөлөгчид онцолсон юм. Энэхүү үйлчилгээг 100 гаруй оронд ирэх намар гэхэд ашиглаж болох аж. Одоогийн байдлаар үнэ төлбөрийн талаар мэдээлэл цацагдаагүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603231
0 эможи

зочин
2019-05-09 10:45
эх сурвалжаа бичдэггүй юмуу
keyboard_arrow_up