COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

FACEBOOK: Болзоонд зориулсан шинэ үйлдэл

2019 оны 5 сарын 06

Facebook болзоонд зориулсан шинэ үйлдэл танилцууллаа

Facebook компаниас жил бүр зохион байгуулдаг F8 чуулганы үеэр Марк Цукерберг "Secret Crush" хэмээх болзооны зориулалттай шинэ үйлдлийг танилцууллаа. "Secret Crush" хэмээх жагсаалтад өөрт таалагддаг ес хүртэлх тооны хүмүүсээ нэмэх боломжтой байна. Жагсаалтад нэмсэн хүнд тань "A friend added you as a secret crush" буюу "Таны найз таныг таалагддаг хүний жагсаалтдаа нэмлээ" хэмээх нэрийг тань нууцалсан notification очих ажээ. Хэрэв таалагддаг хүн тань таныг ч бас "Secret Crush" жагсаалтдаа нэмсэн бол "Та хоёр бие биедээ тохирно" хэмээх мэдээлэл очиж, хэн гэдгийг тань илчлэх болно. Харин таныг жагсаалтад нэмээгүй тохиолдолд мэдээлэл нууц хэвээр үлдэх байна.

"Secret Crush" үйлдэл Колумб, Канад, Тайланд, Аргентин, Мексик зэрэг Өмнөд Америк болон Ази тивийн 14 оронд хэрэгжиж эхэлсэн бол АНУ болон бусад Америк тивийн орнуудад энэ оны сүүлээр нэвтрэхээр төлөвлөгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
603103
2 эможи

keyboard_arrow_up