COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Твиттерийн камер шинэчлэгдлээ

2019 оны 3 сарын 14

Arslan.mn

Хэдхэн цагийн өмнө Твиттер зураг, дүрс бичлэг авах, хуваалцах үйлдлийг илүү хялбар болгосон камерын функцээ танилцуулжээ.

Өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдэд нээлттэй болох шинэ хувилбарын апп дээр камераа нээхийн тулд дэлгэцийн зүүн талруугаа шудрахад (swipe) л хангалттай. Камер нээгдэхэд зураг авах болон шууд бичлэг хийх хоёр товч байна. Зураг авах товч дээр нэг удаа дарснаар зураг авах бол удаан дарснаар 2 хүртэлх минутын хугацаатай бичлэг хийж болно.

Хамгийн сонирхолтой нь энэхүү шинэчлэгдсэн камер нь Инстаграм болон Фэйсбүүкийн стори хэсэг шиг бүтэцтэй болсон.

Шууд бичлэг хийх товчийг дарснаар видео болон аудио форматаар шууд дамжуулалт хийх боломжтой бөгөөд ингэхдээ Твиттер 2015 онд худалдан авсан Periscope аппын хөгжүүлсэн системийг ашиглаж байгаа аж.

Эх сурвалж: The Verge

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601109
0 эможи

Зочин
2020-03-03 16:04
keyboard_arrow_up