COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Galaxy S10 ба Galaxy Fold загварын ухаалаг утаснууд танилцууллаа

2019 оны 2 сарын 21

Samsung компани Galaxy S10 ба Galaxy Fold загварын ухаалаг утаснууд танилцууллаа

Өчигдөр шөнө Сан-Франциско хотод Samsung компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга болж өнгөрлөө. Арга хэмжээний үеэр Samsung-ийн мэргэжилтнүүд Galaxy S10 загварын хэд, хэдэн хувилбарууд болон Galaxy Fold нэртэй таблет болдог ухаалаг утаснууд танилцууллаа.

Galaxy S10, S10 Plus

Samsung компани Galaxy S10 ба Galaxy Fold загварын ухаалаг утаснууд танилцууллаа (фото 1)

Сайжруулсан дэлгэц

Samsung компани Galaxy S10 ба Galaxy Fold загварын ухаалаг утаснууд танилцууллаа (фото 2)

Samsung компани Galaxy ухаалаг утасны 10 жилийн ойгоороо цоо шинэ S10 загвараа танилцуулсан байна. Galaxy S10 ба S10 Plus загварууд нь 6,1 ба 6,4 инчийн QHDR10+ AMOLED дэлгэцтэй болсон бөгөөд ингэснээр дүрс илүү тод, "амьд" харагдана гэсэн үг юм.

Дэлгэц дээрх хурууны хээ уншигч

Samsung компани Galaxy S10 ба Galaxy Fold загварын ухаалаг утаснууд танилцууллаа (фото 3)

Шинэ загварын бас нэгэн анхаарал татсан зүйл нь дэвшилтэт ультрасоник хурууны хээ уншигч байлаа. Тодруулбал Samsung-ийн мэргэжилтнүүд утасны ард байрлах уламжлалт хурууны хээ уншигчийг хассан тул одоо хэрэглэгч шууд дэлгэц дээрээ хурууны хээгээ уншуулдаг болжээ.

Нийт 4-5 төрлийн камер

Samsung компани Galaxy S10 ба Galaxy Fold загварын ухаалаг утаснууд танилцууллаа (фото 4)

Galaxy S10 загвар нь нийт дөрвөн төрлийн камертай. Тухайлбал 12MP-тэй энгийн, 123 градусын өргөн өнцгөөр буулгах чадвартай 16MP Ultra Wide, хэт холын объектыг татаж ойртуулах чадвартай 12MP Telephoto гэсэн гурван төрлийн линзтэй арын камеруудтай ба урдаа 10MP камерыг суулгаж өгчээ. Мөн зөвхөн арын төдийгүй урд талын камер 4K видео бичих чадвартай болсноороо давуу талтай. Харин S10 Plus загвар нь дээрх камеруудаас гадна урдаа RGB Depth гэх сайжруулсан нэмэлт селфи камер суулгаж өгсөн байгаа.

Цэнэгээ хуваалцдаг үйлдэл

Samsung компани Galaxy S10 ба Galaxy Fold загварын ухаалаг утаснууд танилцууллаа (фото 5)

Шинэ Galaxy S10 ба S10 Plus загварууд утасны цэнэгээ бусадтай хуваалцаж болдог Power Share нэртэй шинэ үйлдэл танилцуулснаар жинхэнэ утгаараа хувьсгал хийлээ. Өөрөөр хэлбэл хэрэв найзын тань утасны цэнэг дуусаж унтарсан тохиолдолд та өөрийн Galaxy S10 утсаа дээр нь тавиад л ямар нэгэн цэнэглэгч, холболтгүйгээр цэнэглээд өгөх боломжтой. Энэхүү үйлдлийг зөвхөн Samsung төдийгүй iPhone болон бусад төрлийн утаснууд дээр ч ашиглаж болно.

Galaxy Fold

Samsung компани Galaxy S10 ба Galaxy Fold загварын ухаалаг утаснууд танилцууллаа (фото 6)

Ухаалаг утас + таблет

Энэ үдшийн бас нэгэн гайхалтай бүтээл бол Samsung Fold гэх нугардаг ухаалаг утас байлаа. Энэхүү төхөөрөмж нь энгийн үедээ 6,4 инчийн дэлгэцтэй ухаалаг утас  мэт харагдах боловч дэлгэх үед 7,3 инчийн таблет болон хувирна. Ингэснээр нэгэн зэрэг олон апп ашиглаж, видео тоглоом тоглож, ер нь хүссэн бүх үйлдлээ зөвхөн нэг төхөөрөмж ашиглан хийх боломж бүрдэж байгаа юм.

Galaxy S10e ба S10 5G

Samsung компани хямд үнэтэй S10e болон тавдугаар үеийн сүлжээний стандартад нийцсэн S10 5G гэх хоёр төрлийн загварыг танилцуулсан юм. Galaxy S10 5G загвар нь 6,7 инчийн том дэлгэц ба асар хурдан ажиллагаатай гэдгээрээ онцлог болж байна. Харин S10e загвар нь арай жижиг буюу 5,8 инчийн дэлгэцтэй ба боломжийн үнэтэй гэдгээрээ хэрэглэгчдийг татах болно.

Үнэ ба худалдаанд гарах хугацаа

Үнийн хувьд S10 загвар нь $900, S10 Plus загвар нь $1,000 үнэтэй худалдаанд гарах ба та эдгээр утаснуудыг өнөөдрөөс эхлэн урьдчилан захиалах боломжтой. Харин Galaxy Fold загвар нь $1,980 үнэтэйгээр 2019 оны дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн худалдаанд гарна. Тэгвэл арай хямд үнэтэй S10e загвар $750 бол S10 5G ухаалаг утасны үнэ ба худалдаанд гарах хугацаа одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: BURO247.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600444
0 эможи

Зочин
2020-03-03 16:04
keyboard_arrow_up