COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Huawei компанийг АНУ өөрийн зах зээлээс бүрэн арчих уу

2019 оны 2 сарын 19

Вашингтон-Бээжингийн маргааны нэг гол сэдэв болоод байгаа харилцаа холбооны Huawei компанийн үүсгэн байгуулагч Рэн Жэнфэй өчигдөр BBC сувагт дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Arslan.mn

АНУ-ын засаг захиргаа өөрийн холбоотнуудад тус компанийн техник технологийг ашиглахгүй байхыг анхааруулаад байгаа. Мөн Huawei компанийн санхүү эрхэлсэн дэд ерөнхийлөгч, Рэн Жэнфэйн охин Мэн Ванжоуг Ираны хоригийг санаатай зөрчсөн хэргээр Канадад баривчлаад байгаа билээ.

Рэн Жэнфэй “АНУ биднийг бүрмөсөн няц дарж чадахгүй. Манай чадвар мэдлэг өндөр учраас дэлхий биднээс татгалзаж чадахгүй. Олон улс орныг ятгаж, холдууллаа ч бид нэг хэсэгтээ цар хүрээгээ хумьж жижигрээд тэсэж гарч чадна” гэж ярьжээ.

Тэрээр Вашингтоныг улс төрийн сэдэлтэйгээр компанид нь дарамт үзүүлж байгааг энэ үеэр хэлсэн юм. “Нэгдүгээрт, би АНУ-ын хийсэн үйлдлийг шүүмжилмээр байна. Тэдний улс төрийн сэдэлтэй явуулгыг хүлээн авах аргагүй. АНУ бусдад хориг тавих дуртай. Ямар ч асуудал гарсан тэд энэ аргаа л хэрэглэдэг. Бид үүнийг нь эсэргүүцэж байна” гэж Рэн Жэнфэй ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Huawei компанийн тоног төхөөрөмжүүдийг дэд бүтэцдээ их хэмжээгээр ашигладаг орнуудтай Вашингтон хамтран ажиллах боломжгүй гэж холбоотнууддаа анхааруулсан юм.

Huawei  компанийн технологид Хятадын тагнуулын байгууллагын мэдээлэл цуглуулах зориулалттай нууц хаалга байгаа гэж тэд үзэж байгаа ажээ. Ийм аюул Huawei компанийн 5G сүлжээний тоног төхөөрөмжүүдэд байгааг Вашингтон дахин дахин сануулж байгаа. Дэлхийн улс орнууд өнөөдөр харилцаа холбооны дараа үеийн дэд бүтцэд шилжих хариуцлагатай цаг үед ирээд байгаа юм.

 

 

Эх сурвалж: BBC

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
600358
1 эможи

keyboard_arrow_up