COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орны хамаг зайг ганцаараа эзлэн унтдаг хүмүүст зориулсан ор зохион бүтээжээ

2019 оны 2 сарын 17

Орны хамаг зайг ганцаараа эзлэн унтдаг хүмүүст зориулсан ор зохион бүтээлээ

Зарим хосуудын нэг нь шөнө унтаж байхдаа өөрт оногдсон хэсгээс давж, дэргэдээ тайван нойрсож байгаа хүнийг шахан сэрээж, тав тухыг нь алдагдуулдаг. Харин Ford компанийн инженерүүд өөрийн "хууль ёсны" орны хэсгээ буцаан авахад туслах дэвшилтэт аргыг нэвтрүүллээ. Автомашинд ашиглагддаг технологиор зохион бүтээгдсэн Ford Lane-Keeping Bed нэртэй энэхүү ор нь тусгай мэдрэгч, туузан дамжуургын тусламжтай нойрондоо хүний "газар нутагт" халдсан хүмүүсийг байх ёстой байранд нь аваачих болно.

"Хүмүүс нойрсож байхдаа хамгийн эмзэг байдаг тул биед нь гэнэт хүрэхэд маш амархан сэрдэг. Харин хэн нэгэн бидний орны эзлэх ёстой талыг булаахад тухайн шөнийг тэр чигт нь үгүй хийх болно. Улмаар хүмүүсийн хоорондын харилцаа ч муудна" хэмээн "How to Sleep Well: The Science of Sleeping Smarter, Living Better and Being Productive" номын зохиолч Нил Стэнли хэлсэн юм.

Одоогоор энэхүү ор нь зөвхөн туршилтын загвараар л зохион бүтээгдсэн бөгөөд цаашид зах зээлд нэвтрүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

Орны хамаг зайг ганцаараа эзлэн унтдаг хүмүүст зориулсан ор зохион бүтээлээ (фото 1)

 

Эх сурвалж: BURO247.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600297
2 эможи

Зочин
2020-03-03 16:04
Зочин
2019-02-17 20:34
дэмий бүтээл байна. өргөс л хиймээр юм.
keyboard_arrow_up