COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Galaxy S10 дэлгэцэн дотроо хурууны хээ уншигчтай гарах болсон нь батлагдав

2019 оны 1 сарын 22

Өнөөдрөөс сар орчмын дараа Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани Galaxy цувралынхаа шинэ загвар болох Samsung Galaxy S10-ыг зах зээлд танилцуулах гэж байна.

Galaxy S10 зурган илэрцүүд

Одоогоор шинэ загварын техник үзүүлэлтүүдийн талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм.

Шинэ Galaxy гар утсыг дэлгэцэн дотроо хурууны хээ уншигчтай бүтээгдэнэ гэсэн яриа эртнээс гарсан. Өөрөөр хэлбэл дэлгэцний доод талд тусдаа, эсвэл арын хэсэгт хурууны хээ уншигчийг тусгайлан байрлуулалгүй, нүүрэн хэсгийг бүтэн эзэлсэн дэлгэцний дотор талд байрлуулахаар болжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын гар утасны гэр, дэлгэцний хамгаалалтын хальс үйлдвэрлэгч Armadillotek компани энэ тухай твиттер хуудсандаа бичсэн байна.

Тус мэдэгдэлд “Бид өөрийн бүтээгдэхүүнүүдийг жинхэнэ GalaxyS10 дээр туршлаа. Хамгаалалтын хальстай тохиолдолд дэлгэцэн дотор байрласан хурууны хээ уншигч ажиллахгүй байна. Тиймээс манай Vanguard утасны гэрнүүд дэлгэцний хамгаалалтын хальсгүй гарах болно” гэжээ.

Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар S10 нь дэлгэцний цоо шинэ технологитой зах зээлд гарах магадлалтай гэнэ. Тодруулбал гарсан зураасыг өөрөө арилгадаг (өөрөө өөрийгөө эмчилдэг) технологи нэвтэрнэ гэсэн таамаглал байгаа юм.

Galaxy S10 загварыг хоёрдугаар сарын 20-нд Испаний Барселонд болох Mobile World Congress чуулганы үеэр танилцуулах төлөвтэй байна.

Эх сурвалж: Independent
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599547
0 эможи

keyboard_arrow_up