COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Huawei компанийн захирлыг тагнуулын хэргээр Польшид баривчилжээ

2019 оны 1 сарын 12

Польшийн тагнуулын байгууллага энэ долоо хоногт Хятадын технологийн Huawei компанийн гүйцэтгэх удирдлагыг тус улсад тагнуулын ажиллагаа явуулсан шалтгаанаар баривчилжээ.

Arslan.mn

Мөн түүнтэй хамтран ажилласан Польшийн тагнуулын экс ажилтныг баривчилсан байна. Хоёр сэжигтнийг өнгөрсөн Мягмар гарагт баривчилжээ.

Баривчлагдсан Польшийн иргэн нь 2011 он хүртэл тус улсын тагнуулын байгууллагад кибер аюулгүй байдал хариуцсан бүлгийг ахлан ажиллаж байгаад авлигын хэрэгт холбогдон халагдаж байжээ. Тэрээр Польшийн төрийн дээд албан тушаалтнуудын харилцдаг нууц мэдээллийн системд нэвтэрсэн гэж сэжиглэгдсэн байна.

Сүүлд тэр Польшийн Orange үүрэн холбооны компанид ажиллаж байжээ.

Баривчлагдсан Хятадын иргэн В. Вэйжинь нь 2011 он хүртэл Гданьск хотод Хятадын консулаар ажиллаж байгаад 2017 онд Huawei Poland компанийн төрийн байгууллагатай хийх бизнесийг хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн байна.

Huawei компани Польшийн харилцаа холбооны хоёр том компани болох Orange, T-Mobile-д тоног төхөөрөмж нийлүүлдэг бөгөөд 5G сүлжээний туршилтыг одоо хэрэгжүүлж байгаа юм.

Өнгөрсөн сард Huawei компанийн санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч Мэн Ванжоуг Канадад баривчилсан. Тэгвэл тус компанийн хоёр дахь захирлыг нь ийнхүү Польшид баривчилж байна.

Хэрвээ баривчлагдсан хүмүүс буруутай нь тогтоогдвол Польшийн хуулиар 10 хүртэл жил шоронд хоригдох шийтгэл хүлээх гэнэ.

Мэн Ванжоуг баривчилснаас хойш Хятадад Канадын 13 иргэн баривчлагдаад байгаа. Тэгвэл энэ удаа Польшийн иргэд Хятадад олноор баривчлагдах магадлалтай болж байна. 

 

Эх сурвалж: Quartz

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
599160
2 эможи

keyboard_arrow_up