7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 23, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Apple-д бүтээгдэхүүн биш худалдааны зөрчил саад хийлээ

админ
2019 оны 1 сарын 08

apple зурган илэрцүүд

Ням гарагт Лас Вегаст үүдээ нээсэн үзэсгэлэн худалдаанд Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдээ өргөн хэмжээгээр дэлгэсэнгүй. Гэхдээ эдний борлуулалтын тайлан үзэсгэлэнд оролцогсдын ярианы гол сэдэв болох нь дамжиггүй.

iPhone үйлдвэрлэгч дараагийн бүтээгдэхүүнээ танилцуулах эсэх нь Лас Вегаст ихээхэн нөлөөтэй бөгөөд өрсөлдөгчид нь хэрхэн давж гарах, ханган нийлүүлэгчид яаж оролцохоо бодож төлөвлөдөг. Энэ онд Apple-ын орлогын төлөв буурсан болон Хятадын эдийн засгийн удаашрал технологийн бусад компанид хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж буй.

Хэрэглээний цахилгааны барааны үзэсгэлэн бодит ертөнцөөс тусгаарлагдсан байдлаараа алдартай. Энд компаниуд арилжааны бүтээгдэхүүн болгох ирээдүйгүй анхдагч загваруудаа үзүүлдэг. 2001 онд Xbox, 2009 онд Palm Pre утас үзэсгэлэнгийн од болж байсан бол сүүлийн жилүүдэд 3-D болон 4K телевизүүд үзэгчдийн нүдийг хужирласан.

Гэвч үүний цаана томоохон үйлдвэрлэгчид болон нийлүүлэгчид уулзаж, дараагийн том зүйл юу болохыг хэлэлцдэг. Хятадад байрладаг томоохон нийлүүлэгчид энэ жил хэлцэл хийхэд хүндрэлтэй байгаа. Түүнчлэн худалдааны дайны улмаас Америкийн компаниуд Трампын тарифаас зайлсхийх, үндэсний аюулгүй байдалд аюултай гэж тооцогдсон түншүүдтэй хэрхэн харилцах талаар арга сүвэгчилж буй.

Энэ онд Apple-ын орлогын төлөв буурсан болон Хятадын эдийн засгийн удаашрал технологийн бусад компанид хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж буй.

Хэрэглээний технологийн холбооны захирал Гари Шапиро “Хятад ба АНУ-ын эдийн засгийн байдал үзэсгэлэн дээр сүүдэр болон тусаж байна. Хятадын компаниудтай хаалттай хаалганы цаана уулзаж, худалдах, худалдан авах харилцааны талаар ярилцана” гэжээ.

Тэрбээр тус холбооны гишүүн зарим компани Хятадаас үйлдвэрлэлээ гаргаж, тэндээс эд анги татахгүйгээр зохицуулж эхэлсэн хэмээн тэмдэглэв. Үзэсгэлэнгийн үеэр холбооныхон тарифын асуудлыг хэлэлцэх уулзалт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн АНУ-ын худалдааны болон Цагаан ордны албаныхан үзэсгэлэнд оролцогчдын бизнест тариф хэрхэн нөлөөлөх талаар санал бодлоо илэрхийлэх аж.

Өнгөрсөн лхагва гарагт Apple сүүлийн бараг хорин жилд анх удаа орлогын төлөвөө бууруулсан нь Хятадын эрэлт суларч, худалдааны зөрчил хурцдаж буйгаас шалтгаалсан. Гэхдээ Apple-ын асуудалд хятадын эдийн засгийн удаашрал ба Хятадууд эх орныхоо бүтээгдэхүүнийг сонгож эхэлсэн хоёрын аль нь илүү нөлөөтэйг таахад бэрх.

iPhone-ы эрэлт суларсныг нэг талаас өндөр үнэ, нөгөө талаас өрсөлдөгчид нь дэлхийн зах зээлд хямд утас санал болгосноор тайлбарлаж болно. Тухайлбал iPhone-ы сүүлийн загвар XS Max 9599 юанийн үнэтэй бол Huawei-гийн орро 5000 юань байгаа нь бараг хоёр дахин бага байна.

Энэ жилийн үзэсгэлэнд хятадын 1200 гаруй компани оролцож, нийт талбайн 13- 14 хувийн эзэлжээ. Одоогийн бүтээгдэхүүний сацуу тавдугаар утасгүй технологи 5G-ийн төлөөх өрсөлдөөн энд харагдлаа. Мобайлын салбарын зөвлөх Четан шарма “Худалдааны дайны тухай түгшүүртэй яриа сонсогдовч гол тулаан 5G байх болно. Энэ үгийг Huawei-гээр хэлэх аргагүй” хэмээсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598988
0 эможи

keyboard_arrow_up