COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Facebook“-ийн сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо жилийн 10 хувиар өсөж, 2.2 тэрбум хүрчээ

2018 оны 10 сарын 31

“Facebook”-ийн борлуулалтын орлого III улиралд 33 хувиар өсөж, 13.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн таамагтай ойролцоо дүн боллоо.

Arslan.mn

Түүнчлэн нэгж хувьцаанд ногдох ашиг нь “Wall Street”-ийн шинжээчдийн таамгаас давжээ. Тус компанийн орлого ийнхүү өсөхөд зар сурталчилгааны орлого ихээхэн дэмжлэг болж байгааг шинжээчид хэлж байгаа юм. Хэдий тийм боловч энэ өсөлтөө хадгалахын тулд “Facebook” компани АНУ тэргүүтэй хөгжингүй орнуудад өсөлтөө хадгалах шаардлагатай гэдгийг шинжээчид онцолж байна. Учир нь шинэ хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа бусад орнуудад зар сурталчилгаагаар олох ашиг нь төдийлөн их биш байгаа юм байна. “Facebook”-ийн хувьд нэг тэрбум хэрэглэгчтэй “Instagram”-ийг эзэмшдэг нь зар сурталчилгааны салбарт томоохон давуу тал болж байгаа юм. “Facebook” хэдий хуурамч мэдээлэл тарааж, сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөнтэй холбоотой шүүмжлэлд өртсөн ч хэрэглэгчдийнх нь тоо нэмэгдсээр байна. Сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо нь өнгөрсөн улиралд жилийн дүнгээр 10 хувиар өсөж, 2.2 тэрбумд хүрчээ.

Тус компани III, IV улиралд орлогын өсөлт нь саарах төлөвтэй гэж мэдээлсний дараа хувьцааны ханш нь огцом унаж байв. Харин санхүүгийн тайлангийн дараа хувьцааны ханш нь 3.9 хувиар өсжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596740
0 эможи

keyboard_arrow_up