COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Twitter”-ийн борлуулалтын орлого 3 улирал дараалан 2 оронтой тоогоор өсөв

2018 оны 10 сарын 27

Arslan.mn

2018 оны III улиралд “Twitter” компанийн орлого 15 хувиар өсөж, 758 сая ам.долларт хүрсэн байна. Үүнд зар сурталчилгаанаас олох орлого өссөн нь голлон нөлөөлсөн гэдгийг тус компани мэдэгдлээ.

Мөн тайлангаа танилцуулсных нь дараа хувьцааны ханш нь сүүлийн найман сард байгаагүйгээр огцом өссөн байна. Харин “Twitter”-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо өмнөх улирлаас есөн саяар буурч, 326 сая болжээ. Үүнд Европын Холбооны хэрэглэгчийн мэдээллийн нууцыг хамгаалах журмын дагуу хуурамч хаягуудыг устгасан нь нөлөөлсөн байна.

“Twitter” компанийн санхүүгийн байдал сүүлийн саруудад тогтвортой өсөж байгаад “live” бичлэг болон хүмүүст зориулсан контентууд голлон нөлөөлжээ. Үүнээс гадна цахим сүлжээний борлуулалтын орлого нь III улиралд 29 хувиар өссөн байна. Цаашид “Twitter” компани хуурамч хаягийг устгаж, зар сурталчилгааны байгууллага болон шийдвэр гаргагч түвшний хэрэглэгчдийг татахаар идэвхтэй ажиллахаа мэдэгдлээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596554
0 эможи

keyboard_arrow_up