COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Фэйсбүүк мессенжэр ТУН УДАХГҮЙ ийм загвартай болно

2018 оны 10 сарын 25

Хэдхэн цагийн өмнө Фэйсбүүк өөрсдийн албан ёсны сувгаараа мессенжэр апп-даа удахгүй оруулах өөрчлөлтүүдийг танилцуулав.

Тэд Мессенжерийн хэрэглэгчдийн дунд судалгаа явуулахад нийт оролцогчдын 71 хувь нь чат аппын хамгийн гол зүйл нь хэрэглэхэд хялбар байдал, энгийн загвар гэж хариулжээ. Харин энэ төрлийн аппыг бусдаас түлхүү ашигладаг хүмүүсийн 62 хувь нь чат бичих нь тэднийг найз нөхөдтэй нь илүү ойр, дотно болгодог гэсэн байна. 

Эдгээр үр дүн дээр тулгуурлан Фэйсбүүк “Messenger 4” гэж нэрлэсэн шинэ загвараа өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдэд хүргэж эхлэх бөгөөд бүс нутгийн байршлаас хамаараад зарим хэрэглэгчид тодорхой хугацааны дараа татаж авах боломжтой болох юм.

Өмнөх Мессенжэр апп нийт 9 tab буюу тусдаа хэсгүүдтэй, зарим тохиолдолд ойлгомж муутай байсан бол шинэ загвар нь Chats tab, People tab, Discover tab гэсэн ердөө гурван үндсэн хэсэгтэй байх юм. Chats tab-аас өмнө нь чаталж байсан хувь хүн болон групп чатуудаа харж болно. Харин People tab-аас шинэ хүмүүсийг хайж, идэвхтэй байгаа найзуудаа харж эсвэл тэдний сториг үзэх боломжтой.

Хамгийн сүүлийн Discover tab нь тоглоом, мэдээ, захиалга зэргийг багтаасан байх аж. Мөн өөрөг авах дуртай хүмүүст зориулж камер луу орох хэсгийг апп-ын үндсэн хуудсанд байршуулахаа ч мартсангүй.

Хүн бүр чатны өнгө, богино нэр, эможигоор өөрийгөө илэрхийлэх хүсэлтэй байдаг. Тиймдээ ч дараагийн томоохон шинэчлэлт нь хэрэглэгч өөрийн сонирхолд тааруулан чатны өнгө, харагдах байдлыг өөрчлөх боломж юм. 

Одоогоор нэг групп чатад зөвхөн нэг өнгө хэрэглэж болж байгаа бол Messenger 4-т групп чатад байгаа хүн бүр өөрийн хүссэн өнгийг сонгох боломжтой болох аж. Гэхдээ зөвхөн цулгуй өнгө ч биш уусалттай өнгийг хүртэл сонгож болох гэнэ. Ингэснээр хэрэглэгчид тухайн үеийн уур амьсгал эсвэл өөрийн зан аашдаа тохируулан Мессенжэрийн өнгийг хүссэнээрээ өөрчилж болох юм.

Өдөр тутамдаа ашиглаж байдаг апп-ыг загвар, функцийг эрс тэс өөрчлөх нь хэрэглэгчдэд хүндрэлтэй тул тэд шинэ өөрчлөлтүүдээ бага, багаар нэмэхээ мөн дуулгасан юм.

Жишээлбэл ирээдүйд “шөнийн горим” тэргүүтэй олон функцийг нэмнэ гэжээ.

Хэдийгээр олон шинэ зүйлсийг нэмж байгаа ч хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг санал асуулга авах, байршилаа хуваалцах, тоглоом тоглох гэх зэрэг боломжуудыг хэвээр нь үлдээхээ амласан юм. 

Мөн тэд Мессенжэрээр илгээсэн чатыг бүр мөсөн устгадаг функцийг туршиж байгаа билээ.

Дэлгэрэнгүйг энэ холбоосоор орж уншина уу.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596438
0 эможи

keyboard_arrow_up