COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүссэн хүн бүр Instagram-ын цэнхэр тэмдгийг авах боломжтой

2018 оны 10 сарын 09

instagram blue зурган илэрцүүд

Instagram олон нийтийн сүлжээ хэрэглэгч бүрийн хуудсыг баталгаажуулдаг боллоо. Тус компаний хувьд хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргажээ.

Өмнө нь тус цэнхэр өнгийн тэмдгийг зөвхөн алдартнууд, нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд, томоохон компаниуд л авах эрхтэй байсан юм. Харин Instagram ийнхүү шинэчлэлт хийснээр хүссэн хүн бүр өөрийн хуудсаа жинхэнэ гэдгийг баталгаажуулж, хүсэмжит цэнхэр тэмдгийг авах боломжтой боллоо.

Үүний тулд тохиргоо хэсэг рүү орж, хуудсаа баталгаажуулах хүсэлт илгээнэ. Та хуудсаа баталгаажуулахын тулд өөрийн нэр болон бичиг баримтаа хавсарган илгээх юм. Таны хүсэлтийг хүлээн авсны дараа хуудсыг тань баталгаажуулах үгүйгээ тэд шийдэх болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595779
0 эможи

keyboard_arrow_up